Билгийн улирлын тооллоор билгийн 7, 8, 9 сар бол намрын улирал байдаг. Наймдугаар сар бол намрын дунд сар, 8 сарын 15-ны өдөр бол 8-р сарын дундах өдөр учраас “Намрын дунд сарын баяр” гэж энэ өдөр Хятадууд тэргэл сарыг сонирхож еэвэн иддэг заншилтай.

Намрын улирал, өдөр тогтвортой, шөнө тунгалаг, билгийн улирлын 8 дугаар сарын 15-ны өдрийн сар нь тэргэл болохоор сар сонирхоход сайхан цаг үе болсон байна. Тэргэл сар нь айл гэрийнхэн бүгд цугларч сайн сайхныг бэлгэддэг.
Хятад хүмүүс сар сонирхох үедээ жимс, самар, еэвэн гаргаж иддэг. Еэвэн нь дугариг хэлбэртэй болохоор бүгдээрээ цугларах гэсэн утгатай. Бүх газруудад еэвэнгийн доторх шанз нь чихэрлэг, давстай, махтай, цул ногоотой зэрэг янз бүрийн амттай байдаг.

