
Уралдаанд Бугат хотын монгол хоол хийдэг 12 хоолны газар болон монгол идээний аж ахуйн нэгж оролцон өрсөлдөж, хамгийн өндөр зэрэглэлд Монголын их хуаран тодорсон бол нэгдүгээрт Хөх Монгол цайны газар, Дээж идээ хоолны газар болон Монголчуудын ариун орон хоолны газар оржээ. Харин хоёрдугаарт Буян нааш хоолны газар, Чулуу хоолны газар, Малчин хоолны газар, Бугат хоолны газар, Баатар хоолны газар, Мөнх тулга борцны газар, Юй Рун хоолны газар, Монголжин зоогийн газрууд орсон байна.
“Ар гэрийн амтат хоол” нь монгол хоол хүнсээр голлож, хятад, европ, япон, солонгос зэрэг монголчуудын идэх дуртай хоол хүнсийг хийж, бэлтгэх арга хэлбэрийг бодитоор харуулж, уламжлалт монгол хоол хүнсний соёл иргэншлийг өвлөн хадгалах, хөгжүүлэхийг зорьсон байна.







