solongonews
Цэхээ боомтын цэцэрлэг хүүхдүүдийг үнэ төлбөргүй элсүүлнэ
2016-10-03 20:54
Өвөр Монголын Эзнээ хошууны Цэхээ боомтын олон улсын хүүхдийн цэцэрлэг 29-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон бөгөөд тус боомтод ажиллаж амьдарч буй Хятад, Монгол хоёр орны хүүхдүүд үнэ төлбөргүй орж болох юм байна.

  Эзнээ хошууны Цэхээ боомтын олон улсын хүүхдийн цэцэрлэгийн захирал Майлс:

- Хүүхдийн цэцэрлэг байгуулсан нь Цэхээ боомтод амьдарч буй Хятад, Монгол хоёр орны хүүхдүүдэд цэцэрлэгт орох боломж бүрдүүлж өгсөн. Ямар ч үнэ төлбөр шаардахгүй учраас гэр бүлийнхний зардлыг хэмнэж өгч байгаа юм. Хүүхдийн цэцэрлэгийг байгуулсны дараа тус цогцолбор тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, өдгөө 30 хүүхэд цэцэрлэгт орохоор бүртгүүлээд байгаа. Үүний 6 нь Монгол улсын хүүхдүүд юм. Тэдний эцэг, эх нь Цэхээ боомтод бизнес эрхэлж байгаа хүмүүс гэж ярьлаа.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл