Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян, Францын ерөнхий сайд Бернард Казенаве нар сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Ли Кэчян Хятад, Франц хоёр орны ерөнхий сайд нарын хэлэлцээний ололт амжилтыг танилцуулж, хоёр орон өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Францын харилцаа түүхийн шинэ өндөр түвшинд хүрсэн юм. Хятад, Франц стратегийн хэлхээ холбоо, уялдаа зохицлоо эрчимжүүлэн, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлж, олон өрсөлдөөн сорилтод хамтдаа хандах явдал нь дэлхий нийт,мөн зах зээлд, олон улсын хамтын нийгэмлэгт тогтвортой байгаагийн дохио өгч болох юм гэжээ.

Ли Кэчян: Даяаршил нь дэлхийн энх тайван, хөгжлийн бүтээгдэхүүн бөгөөд тэрээр олон улсын энх тайван орчныг бүрдүүлэн, нөөц хүчийг дэлхийн хэмжээнд зохистой хуваарилж, олон улсын нэлээдгүй давуу талуудыг улам сайнаар харуулахад ашигтай юм гэжээ.

2016 онд Хятад улсаас дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн харьцалд хүрлээ. Хятад улс шинэчлэлтээ цаашид гүнзгийрүүлэн, улс орнуудтай хамтдаа нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх үзэл ойлголтыг баримталж, аливаа хэлбэрийн ивээх үзлийг эсэргүүцэж, олон улсын худалдааны нээлттэй систем, олон талт цар хүрээг хамгаална гэж тэрээр онцолжээ.
