solongonews
Дэнлүүний баяр
2021-02-26 23:42
Хятад улс Цагаан сарын шинийн 15-ныг “Дэнлүүний баяр” хэмээн тэмдэглэдэг бол энэ өдөр айлууд гэрийнхээ үүдэнд улаан дэнлүү өлгөж, баярын уур амьсгал оруулдаг байна.

Дэнлүү нь Хятадын ард түмний сэтгэлд баяр найрын бэлгэ тэмдэг болон үлджээ.

“Дэнлүүний баяр”-ын өдөр төрөл бүрийн амттай “Тан Юань” иддэг. Мөн энэ өдөр өнгө алагласан хувцас өмсөж “янгар” бүжиг бүжиглэдэг байна. Янгар бүжиг бол Хятадын хойд бүс нутагт өргөн дэлгэрсэн ардын бүжгийн төрөл бөгөөд олон мянган жилийн түүхтэй. Эртний тариаланчид тарианы чих суулгах явцдаа алжаалаа тайлахын тулд дуу дуулж, бүжиг бүжиглэдэг байсан нь аажмаар Янгар бүжиг буюу “Ян /тарианы чих/ Гэ /дуу/”-г бий болгон хөгжүүлсэн гэх тайлбар бий. 

Үүнээс гадна ард түмний дунд өргөн дэлгэрсэн модон хөлт тоглолт бий. Модон хөлт тоглолт нь 500 гаруй жилийн түүхтэй ардын урлагийн нэгэн төрөл юм. Жүжигчид урт модон хөлийг хөлдөө уян алхаж үсрэн бүжиглэдэг. Модон хөлний модон савааны уртын хэмжээгээр урт, дунд, богино гэж ангилдаг бөгөөд модон хөлний хамгийн урт нь 3m хүрнэ.

Модон хөлт гэх урлагийн хэлбэр нь эртний хүмүүс модноос зэрлэг жимс түүх зорилгоор хоёр урт савааг хөлдөө зангидан боодог байснаас үүсэлтэй гэж үздэг байна.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл