
Өдгөө 56 настай хөвөн тариаланч Лу Гаолинь Хятадын Шиньжяны Тачен бүс нутгийн хөвөн тарианы гол эх үүсвэр болох Шаван хотод амьдардаг.
2021 онд тус хотод 1.76 сая гаруй мү /1га = 15мү/ хөвөн тариалсан бөгөөд хөвөн тариалах нь энэ орон нутгийн тариаланчдын гол орлого юм.




Хөвөн тариалах тухай Лу Гаолинь "Хөвөн тарина гэдэг хатуухан атлаа жаргалтай амьдрал юм. Хэзээ нэгэн цагт үүнийг хийхгүй бол сэтгэл хоосорно байх" гэж байв. Хаврын тариалалтад бэлтгэхээс эхлээд зун, намрын усалгаа хүртэл тариалангийн хогийн ургамлыг арилгах, эм цацах, намрын улиралд ургац хураах зэргээс ажил залгасан амьдрал бол Лу Гаолиний олон жил үргэлжилсэн амьдралын хэмнэл юм.



Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хөвөн тариалах, хураах аргад ихээхэн өөрчлөлт гарсан юм.
Хүний хүчээр хөвөн хурааж байсан үед Лу Гаолинийх хамгийн олон төрлөөр 70-80 мү газар тариалдаг байсан бөгөөд зөвхөн хөвөн хураахад дор хаяж хоёр сар зарцуулдаг байлаа. Хөдөө аж ахуйг механикжуулж, газар шилжүүлсний хүчинд Лу Гаолинь энэ жилийн хөвөн тариалалтын талбайгаа 960 мү болгожээ. Лу Гаолинь "Бараг 1000 мү газар тариалан эрхэлнэ гэдэг нэг гэр бүлийн хувьд урьд өмнө төсөөлөхийн аргагүй байсан" гэв.
Томоохон хэмжээний хөвөн тариалалт нь Лу Гаолиний амьдардаг тосгон болон ойр орчмын тосгонуудын хүмүүст мөнгө олох боломжийг олгодог байна. Газар тариалангийн ачаалал ихтэй үед тосгоны ардууд Лу Гаолиньтэй холбогдож орлогоо нэмэгдүүлэхийн тулд ажил хийхээр ирдэг байна.

Машинаар тариалах, нисгэгчгүй онгоцоор эм шүрших, хөвөн түүгчээр хураах зэрэг хөвөн тарих шилдэг аргууд нь фермийн ажлын үр ашиг, чанарыг ихээхэн сайжруулсан байна. Трактораар эм цацдаг байсан өмнөх жилүүдээс ялгаатай нь Лу Гаолинь энэ зуны үеэр тусгай хүн урин хөвөнгийн тариалан дээрээ нисгэгчгүй онгоцоор үйл ажиллагаа явуулжээ. Энэхүү хурдан бөгөөд сайн ажиллагааны ачаар Лу Гаолинь өөрөө ургамал хамгааллын нисгэгчгүй онгоц худалдаж авахаар шийдсэн байна. Нисгэгчгүй онгоцоор ажиллах тухай сургалт дууссаны дараа тэрээр бие даан гэрийн даалгавраа гүйцэтгэж эхэлсэн юм.


10-р сарын хөвөн хураах улирал дууссаны дараа Лу Гаолинь илүү том төлөвлөгөө боловсруулж байна. Ирэх жил тэрээр бусад тариачидтай хамтран 6 сая юанийн хамтарсан үйлдвэртэй хөвөн түүдэг машин худалдаж авах юм. Ийм машинтай болсноор орлогоо нэмэгдүүлэх боломж илүү ихээр бүрдэнэ.

