“Үзэмчин 2016 - Монгол Хэлний интернэт сүлжээний цагаан сарын үдэшлэг” Шилийнгол аймгийн төв Шилийнхотод 1 дүгээр сарын 27-ний үдэш боллоо.
Үдэшлэгийг Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо, Өвөр Монголын Монгол Сонин Сүлжээний Холбоо, Зүүн Үзэмчин хошууны Намын хороо, Засгийн газар, Баруун Үзэмчин хошууны Намын хороо, Засгийн газар санаачлан зохион байгуулж, Хятад улсын Монгол хэлний мэдээллийн сайт, Зүүн Үзэмчин хошууны Намын хорооны ухуулах хэлтэс, Баруун Үзэмчин хошууны Намын хорооны ухуулах хэлтэс хамтран зохион байгуулав. Үдэшлэг “Үзэмчин” нутгаар сэдэвлэж, Үзэмчин нутгийн соёлын содон сонгодог онцлог шинжийг тодруулж чадахуйц Үзэмчин уртын дуу, монгол бөх, Үзэмчин цагаан адуу, Үзэмчин хувцас гоёл зэрэг дөрвөн агуулгатай болж, Үзэмчин нутгийн түүх соёлын содон гайхамшиг, хүн байгалийн эв нэгдэл, нийгмийн амьдралын сайн сайхан дүр төрх, хүн зоны тайван амгалан байдлыг урлагаар харуулахаар гол зорилгоо болгожээ.
