solongonews
Ван И Италийн ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Тажанитай уулзав
2023-02-17 18:10
Ван И Италийн ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Тажанитай уулзав.

Орон нутгийн цагаар 2023 оны 02-р сарын 16-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэргийн комиссын ажлын албаны захирал Ван И Ром хотноо Италийн орлогч ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд Тайанитай уулзав.

 

Ван И хэлэхдээ "Хятад улс Хятад-Италийн харилцаанд ихээхэн анхаарч байна. Эртний Торгоны зам хоёр орны ард түмнийг холбодог бөгөөд хоёр талын харилцаа хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийн тулд стратегийн цогц хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зөвшөөрөхөд бэлэн байна. Хятад улсын эдийн засаг нь хүчтэй сэргэж, Хятад, гадаад орнуудын ажилтнуудын солилцоо эмх цэгцтэйгээр сэргэв. Хятад, Итали хоёр улс харилцан солилцоо, хамтын ажиллагааг бүх салбарт цогцоор нь эхлүүлж, аль болох түргэн арга хэмжээ авч байна. Хятад, Италийн хооронд “бүс ба зам” хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын харилцааны стратегийн түвшинг ихээхэн нэмэгдүүлж, хоёр тал ногоон, дижитал болон гуравдагч зах зээлд хамтран ажиллах боломжийг нээж, Хятад-Италийн харилцааны илүү эерэг үр дүнг ахиулж чадна. Хятад улс Италийн өндөр чанартай бүтээгдэхүүн илүү импортлоход бэлэн байна. Италийн аж ахуйн нэгжүүдийг Хятадад зах зээлд эзлэх хувиа тэлэхэд нь дэмжлэг үзүүлж, Итали хятадын бизнесүүдэд шударга, ил тод бизнесийн орчинг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна" гэв.

Тажани хэлэхдээ "Итали, Хятад хоёр улс урт хугацааны найрсаг харилцаатай юм. Итали улс тахлын дараах шинэ нөхцөл байдалтай нүүр тулж, Хятадтай хоёр талын хамтын ажиллагааны механизмыг аль болох түргэн шуурхай дахин эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Хоёр орны засгийн газрын комиссуудын хамтарсан 11 дэх уулзалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны хурлыг аль болох түргэн шуурхай зохион байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт бэхжүүлнэ. Хоёр тал нь бие биеийнхээ чухал зах зээл бөгөөд хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, худалдааны хэмжээг өргөжүүлэх ёстой. Итали улс Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл болон олон улсын бусад үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч, Хятадтай зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл