solongonews
Манай нутгаар айлчлаарай
2024-03-14 12:27
Эртний тосгоноор аялж, Чянгийн өвөрмөц соёлыг мэдрээрэй.

 Залуучуудын өөрийнхөө төлөөх сонголт болон тэмцэл нь шинийг эрэлхийлж, төрсөн нутаг руугаа тэмүүлэн амьдарч, олон нийтэд хөдөөгийн байгалийн сайхан, гэр орныхоо сайхныг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжийг олгож байна. Эртний тосгоноор аялж, Чянгийн өвөрмөц соёлыг мэдрээрэй.

 Сычуань мужийн Мяньян хотын тосгоны иргэн Цэнь Минь:

- Миний төрсөн нутаг Мяньян хотын Бэйчуань шянийн Шы N тосгонд байдаг. Жилийн дөрвөн улиралд адил бусын үзэсгэлэнт байгальтай энгийн Чян тосгон байдаг. Хавар ууланд зэрлэг цэцэг дэлгэрч, тосгонд эрч хүч авчирдаг бол зуны уулын ногоон байгууламж нь хүмүүсийн сэтгэлийг сэрүүцүүлж ая тухтай байдлыг мэдрүүлдэг. Намрын улиралд ой мод үзэсгэлэнтэй дүр төрхөөрөө тосгоныг гэрэлтүүлж, өвлийн улирлын цастай байгаль нь хүмүүст гайхамшиг төрүүлдэг. Жуулчид ирэх бүрд тосгоны хөл хөдөлгөөн ихсэж, Чяны охид, хөвгүүд жуулчдыг угтан авч эртний сүрлэг тосгонд орох ёслол үйлддэг.

 Шы И тосгон өдөр бүрийн 10:00 цагт зочдоо хүлээн аваад, жуулчид бүрийг ургац хураалтын баяр, хамаатан садан, хөршийн нөхөрлөлийн бэлгэдэл, шинэ оны хүнс хоолоо бэлдсэн баяраа тэмдэглэх уламжлалт Чян тахилгын ёслолд урьж оролцуулдаг. Ёслолын дараа Чян гэр бүлийн боов, сармисны нахиатай чанасан гахайн мах, анхилуун үнэртэй аяга ногоо, гахайн мах зэрэг амттай хоолоор үйлчилдэг.

 "Даюүгийн хаалганы өмнөх мод, мянган жилийн хөвдтэй цай" гэх бадаг байдаг. Тан, Сүн гүрний үед Бэйчуаньд хөвдтэй цай тарьдаг байжээ. Хөвдтэй цайг үнэрлэхэд туулайн бөөр шиг удаан үргэлжилсэн анхилуун үнэртэй байж, Тан гүрний үед "хүндэтгэлийн цай" гэж бүртгэгдсэн түүхтэй. Энэхүү цай нь 1200 орчим метрийн өндөрт ургадаг. Шы И тосгон нь өдөр шөнийн температурын зөрүү ихтэйн зэрэгцээ өдөржин үүл манантаж нарны шууд тусгал богино, байгалийн нөхцөл нь давуу байдаг учир цай нь чанар сайтай. Өнгөрсөн жил би цайны урлагийн мастерын гэрчилгээ авах шалгалтад тэнцсэн. Гуравдугаар сард цай хураахын өмнө бид фермийн байшингаа засаж, цайны урлалын цех байгуулж, жуулчдад цай түүж, чанах, амтлах үйл явцыг таниж мэдрэх боломж олгосон юм.

 Бид Чян ардын соёлыг хөдөө тосгоны онцлогт аялал жуулчлалтай хослуулан, жилийн эхний луу дэнлүүний баяр, цайны түүхт баяраас эхлээд жилийн дунд болдог лийрийн цэцэгсийн баяр, навчин шувууны баяр хүртэл, дахиад жилийн төгсгөлд болдог шөлний найр хүртэл бүтэн жилийн турш Чян ардын соёлыг үзүүлдэг.

Өдгөө Шы И тосгоны "Солонго"-ын замын хажуугаар давстай хатаасан лав зэрэг бүтээгдэхүүнээ худалдаалж хөл хөдөлгөөн ихтэй болов. Та бүгдийг манай нутаг Чян тосгоноор зочилж, Чянгийн байшинд амьдарч, Чянгийн цайллагыг үзэж, Чян бүжиг сонирхон, Чянгийн өвөрмөц соёлыг мэдрэхийг урьж байна.

Арван мянган акр анарын цэцэрлэгт хүрээлэнгээр аялъя

Сун Даньдань Шаньдүн мужийн Заожуан хотын засгийн газрын ажилтан:

- Миний нутгийг анар жимсний өлгий гэдэг?Заожуан хотын Ичэн дүүргийн Лююань суурингийн Жү тосгонд анар жимсний соёлын гүн өвтэй бөгөөд 4А зэрэглэлийн Гуаншы Люгийн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Үзэсгэлэнт газраар аялж явахдаа Анар жимс болон Ваньфү цэцэрлэгт хүрээлэн, Чинтан сүм болон бусад үзэсгэлэнт газруудыг сонирхож явах нь мартагдашгүй.

 Хавар бүх зүйл амилан, анар жимсний нахиа нахиалж эхлэхээр уулын бэлээс оргил хүртэл өнгө ялгарч харагддаг. Анар модны мөчир нахиалахаар манай нутагт ирж анар модны цэцэрлэгт хүрээлэнгээр аялж болно. Цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах гэрийн зочид буудлууд нь хүмүүст нэн сайхан мэдрэмж төрүүлдэг.  

 Зуны улиралд анар цэцэг дүрэлзэж байгаа гал шиг бүх уулсыг улаанаар өнгөлөхөд анар жимсний тариалалтын нууц болон байгаль орчны хослолыг мэдрэх боломжтой. Машинтай гэр бүлээрээ аялахад маш тохиромжтой байдаг. Энэ газрын анар жимсний соёл, үзвэр үйлчилгээ, амралт, эрүүл мэндийн судалгаа зэргийг нэгтгэсэн аялал жуулчлалын бүс нь жуулчдын сонирхлыг ихэд татаж байдаг.

 Намрын улиралд элбэг дэлбэг жимс жимсгэнэ мөчрөөсөө унжиж, ургац хураах баяр баясгалангаар бялхаж байдаг. Энэ цагт амтат болор шүүс нь анхилуун үнэртэй анар бүх мөчир дээр унжиж байдаг. Анарын үр олон байдаг нь өргөн утга учиртай юм, олон үр нь аз хийморьтой байж, үржил шимтэй намрын байгаль сайхан болохыг бэлгэддэг.

 Өвлийн улиралд анарын мод цасанд хучагдаж, Лүнань хотын өвөрмөц байгалийн үзэмжийг бүрдүүлдэг. Анар жимсний музейд хүрч эртний анар жимсний соёлтой танилцан, байгалийн гоо үзэсгэлэнг уран сайхны гоо сайхантай органик хослуулсан анарын үндэс сийлбэрийг сонирхож болно. Хаврын баяраас өмнө ард олны арга хэмжээ, соёлын зах, тосгоны үдэш, анар жимсний сэдэвт соёлын болон бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээг ар араасаа зохион байгуулж, жуулчдад нутгийн ардын соёлыг мэдрэх боломж олгодог.

 Энэ тосгон нь орон нутгийн онцлог, амттангаараа бас сонирхол татдаг. Анараас бусад бас улаан чавга, туулайн бөөр, хушга  нь алдартай байдаг. Нэмж дурдахад, анар жимсний цэцэрлэгт хүрээлэнд халуун ногоотой тахиа, ногооны хуушуур зэрэг амттанг амтлах олон фермийн байшингууд бий. Хоол бүр нь Заожуангийн өвөрмөц амтыг агуулж жуулчдын хоолны дуршлыг төрүүлдэг.

 Арван мянган акр анарын цэцэрлэгт хүрээлэнд манай нутгийн маш олон амттанг анараар дамжуулан мэдрээрэй. Анар жимсний дарснаас нэг аягыг балгаж, шинэ оноо элэг бүтэн, өлзий дэлгэр сайхан өнгөрүүлээрэй. Олон найз нөхөд энд ирж анар жимсний тухай суралцан, анар жимсний сайхныг олж мэдэх болно гэдэгт найдаж байна.

Зураг шиг тосгоноор аялах уу

 Юй Шяочинь Жэжян мужийн Чюйжөү хотын  зураач:

-Юйдүн тосгон нь Чюйжөү хотын Кэчэн дүүргийн Гөүши тосгонд байрладаг бөгөөд тариачны уран зургийн алдартай тосгон юм. 1970-аад оны үед үүссэн Юйдүн тариачны уран зураг нь хагас зуун жилийн түүхтэй. Тосгоныхон "Өдөр нь зээтүү өргөж, шөнө нь үзэг барьж, унтлагын өрөөгөө зургийн байр болгож, хаалганы хавтангаа зургийн самбар болгон ашигладаг" байжээ. 800 гаруй хүн амтай тосгоны 300 гаруй хүн нь зураач юм.

 Манай тосгоны байшингийн ханын зургийг тариачид өөрсдөө зурсан байдаг. Улаан буудайн тариалангийн талбайгаас эхлээд шаргуу хөдөлмөрч тосгоны оршин суугчид, үүр цайхыг мэдээлдэг азарган тахиа хүртэл, тосгоны уул ус өвс мод бүр нь тосгоны иргэдийн бүтээлийн сэдэв болдог.

 Тосгоныг тойрон алхахад уран зураг дээр алхаж буй мэт. Үүгээр ч зогсохгүй тосгоны байгаль орчин маш үзэсгэлэнтэй байдаг. Тус тосгон нь Лүөхань уулын бэлд орших бөгөөд тосгоны дундуур Да Жюйюань гол урсан өнгөрч "Арван сая төсөл"-ийг хэрэгжүүлснээр тосгоны өнгө үзэмж шинэ шатанд гарч алдаршсан юм.

 Одоо энэ тосгон үзэсгэлэнт байгальтай төдийгүй тосгоны үүдэнд хөдөөгийн урлагийн музей баригдсан. Голын дагуух хуучин байшингууд "бичил засвар"-т орж кофены өрөө, тариалангийн танхим, хулс нэхэх танхим болон хувирчээ.

 Тосгоны хоол нь баялаг амтаар дүүрэн байдаг. Ялангуяа, тосгоны ээж бүрийн хийдэг амттан болох "Ээж хуушуур" нь бүр ч алдартай. Энэхүү уламжлалт хоол нь нутгийн гахайн мах, даршилсан байцаа, цагаан элсэн чихэр зэрэг орон нутгийн орцоор хийсэн нимгэн хуушуур юм.

 Манай тосгонд ч бас олон зуун жил дамжсан гар хийцийн гоймон бий. Фермийн байшингийн түүхий шарсан тахиа, эмээгийн шарсан гахайн мах, перилла усан сангийн загас, анхилуун шарсан хаврын хулсны найлзуур, хатаасан хулсны найлзууртай шарсан нугас зэрэг хоол нь жуулчдын дуршлыг төрүүлдэг. Үүгээр зогсохгүй бид тосгоныхоо оршин суугчдын дунд улирал бүр хоол хийх уралдаан зохион байгуулж, "Шилдэг арван аяга"-ыг шалгаруулж, жуулчдыг тосгоны ресторан бүрийн амттанг амтлах боломж олгодог.

 Тариалангийн талбайд тарианы соёлыг мэдэрч, тосгоны уран зургийн байшинд оршин суугчидтай уран зураг зурж, тосгоны хуучин байшингуудад биет бус соёлын өв болох хулс нэхэх ур чадварыг мэдрээрэй. Тосгоныхон та бүгдийг урьж байна.

Мөс цасны ертөнцийг мэдрээрэй

Лю Ин  Гирин мужийн Гирин хотын галт тэрэгний үйлчлэгч:

 Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн жуулчид Хурдны галт тэргээр Гирин руу чиглэж байна. Гирин хотын өвлийн мөс цасны талбай "халуурал" боллоо.

 Би Хятадын төмөр замын Шэньян /Мүгдэн/ товчоо группын Чанчүнь зорчигч тээврийн тасгийн үйлчлэгчээр ажилладаг. Гирин нутагтай миний хувьд би дэлхийн өнцөг булан бүрээс найз нөхдөө төрөлх хотод хүрэлцэн ирж ирж, мөс, цасны ертөнцөөр аялахыг урьж байна.

 Гириний мөс, цасны үзмэр нь "баруун талаараа мөс, зүүн талаараа цас" гэх байрлалтай байдаг. Жуулчид Чанбай уулын өргөн уудам ой, цасан талбайг мэдэрч, Чаган нуурын загасыг амталж, Гирин хотын шагшуургын үзэсгэлэнт байгалийг сайхан мэдрэх боломжтой.

 Сүүлийн хугацаанд аялал жуулчлалын алдартай маршрутын чингэлгүүд дүүрсэн байдаг. Өмнөд орны жуулчид цанын хэрэгслээ авчирч гулгадаг бол ардын соёлыг мэдэрч, тусгай амттан амтлахаар Янжи хотод аялдаг гэр бүлүүд ч бий. Мөс цасны үзэсгэлэнт байгалийг сонирхох, мөс цасны спортоор хичээллэх, мөс цасны соёлыг мэдрэх нь энд ирсэн жуулчдын гол зорилго болдог.

 Гириний мөс, цасны үзэсгэлэнт газруудыг тайлбарлаад дуусашгүйн дээр энэ нутгийн амттан ч маш алдартай байдаг юм. Тосонд буцалгасан гахайн мах, төмөр тогоотой шөл, цагаан махны цусан хиам зэрэг зүүн хойд нутгийн хоол нь бүс нутгийн онцлогийг харуулдаг. Манай нутгийн амтат хоол болох цэцгийн хавч, сам хорхой, хясаан царцаа, үхэр, хонины мах, хөлдөөсөн дүүпүү зэргээр хийсэн Ула халуун тогоо нь хүйтэн өвлийн улиралд маш сайн сонголт болдог бол хөлдөөсөн лийр, хөлдөөсөн хуургыг заавал амтлах хэрэгтэй.

 Сүүлийн жилүүдэд богино хэмжээний видео бичлэгүүд олны хүртээл болсноор би төмөр замын шинжлэх ухааны мэдлэгийг инээдмийн хэлбэрээр түгээн дэлгэрүүлж, богино хэмжээний видео шинжлэх ухааны блог хөтлөгч болов. Одоо би мөн богино хэмжээний видео платформыг төрөлх хотынхоо мөс, цасны аялал жуулчлалыг дэмжих зорилгоор ашиглаж, Гирин хотын сайхан үзмэрийг олон хүнд мэдрүүлэхийг хичээж байна.

 Хаврын баярын тээвэр болон мөс цасны аялал нь өмнөх жилүүдийнхээс ачаалал ихтэй болжээ. Манай төмөр замын хэлтсээс баталгаа гаргаж, галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа юм. Галт тэргэнд үйлчлэгч нар анхааралтай үйлчилгээ үзүүлж, жуулчдад амттай хоол санал болгодог бол өртөөнд Хослол шог, Яньбянь ардын ёс заншил зэргийг тоглож, мөс цасны аялал жуулчлалын урам зоригийг хөгжөөдөг. Шинэ жилээ хүн бүр эрч хүчтэй, баяр хөөртэй угтахыг хүсэж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл