solongonews
Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувь өсөв
2026-08-10 11:11
Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувь өсөв.

Олон улсын импортын хүчин зүйлсийн нөлөөгөөр Хятадын энэ оны 07-р сарын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сарын мөн үеэс 0.1 хувь буурч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0.5 хувь өссөн байна. Хүнс болон эрчим хүчний үнийг оруулаагүй үндсэн хэрэглээний индекс өнгөрсөн сарын мөн үеэс 0.3 хувь өсч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0.9 хувь өсч, хэрэглээний үнийн индекс нийтдээ дунд зэргийн өсөлтийг хадгалсан байна.

Хятадын дотоодын зарим салбарт эрэлт хэрэгцээ нэмэгдсэн боловч импортын болон улирлын чанартай хүчин зүйлсийн нөлөөлөлийн улмаас Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) өнгөрсөн сарын мөн үеэс 0.7 хувь буурч, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.5 хувь өссөн бөгөөд өсөлт өмнөх сартай харьцуулахад 0.6 нэгжээр буурсан байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл