solongonews
Нисгэгчтэй сансрын аялал амжилт дүүрэн байна
2018-01-22 19:49
2018 он гэхэд, Хятадын АЧА-ийн сансрын нисгэгчийн анги 20 жилийн замналыг туулж, нисгэгчтэй сансрын аяллын үүргээ 6 удаа амжилттай биелүүллээ.

Тус ангийн сансрын 11 нисгэгч задгай   сансарт гарч, Хятадын нисгэгчтэй сансрын аялал удаа дараа амжилт гаргаснаар,   сансрын нисгэгчдийн яруу алдар нэмэгдсээр ирсэн юм.

2003 оны 10-р сарын 15-ны 09:00 цагт Хятадын сансрын нисгэгч Ян Ливэй Шэньжүө-5 сансрын   хөлгийг жолоодон Жөү Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс сансарт хөөрсөн юм.   Хятадын үндэстнүүдийн сансар огторгуйтай танилцах замнал ЗХУ, АНУ-ын дараа буюу  хүн төрөлхтнийг бие даан задгай сансарт хүргэсэн гуравдагч орон болж эхэлсэн юм.   Хятадын нисгэгчтэй сансрын аяллын төсөл хариуцсан албаны дэд дарга Ян   Ливэй хэлэхдээ: Анх сансарт ниссэнээс хойш 14 жил өнгөрлөө. Одоо түүнийгээ эргэн   санахад Хятадын үндэстнүүдийн сансарт нисэх мөрөөдлийг үнэхээр биелүүлсэн байна.   Миний бие задгай сансарт гарч, пуужин, сансрын хөлөг салж, жингүйдэх тэр агшинд,   эх орон, үндэстнийхээ төлөө өөрийн эрхгүй омогшиж байсан юм  гэжээ.

2016 онд сансрын нисгэгч Жин Хайпэн, Чэн Дүн   нараас бүрдсэн Шэньжөү-11 сансрын хөлгийн баг Жөү Чуаны хиймэл дагуул хөөргөх   төвөөс дахин сансарт ниссэн юм.


2018 оны 01-р сарын 4-нд Хятадын АЧА-ийн сансрын нисгэгчийн анги 20 жилийн ойгоо угтаж, сансрын 11 нисгэгч тангараг өргөн тус ангид шинээр элсэн орж, анхны зорилтоо марталгүйгээр цаашид хичээн зүтгэж, Хятадын нисгэгчтэй сансрын аяллын түүхэнд, өөрийн гэсэн амжилт гаргах болно. 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл