6-нд, Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Хөгжлийн стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Чэнь Яжюнь Бээжинд хэлэхдээ, хот, хөдөөг нэгдэлтэй журмаар хөгжүүлэх нь Хятад улс хөгжлийн орон зайгаа тэлэх хүчтэй хөдөлгөх хүч юм. Хятад улс 2022 онд хот, хөдөөг нэгдэлтэй журмаар хөгжүүлэх тогтолцоо механизмыг сайжруулан, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулаад байна гэжээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хурлаас манай сэтгүүлч мэдээлснээр, өнөөдөр Хятадын хот, хөдөөг нэгдэлтэй журмаар хөгжүүлэх ажил түүхэн амжилт гаргасан юм. Үүнд хөдөөгийн иргэдийг хотын иргэд болгох ажил ихээхэн ахиц гаргаж, нийт 90 сая гаруй хөдөө тосгоны иргэд хот суурины иргэн болон суурьшсан байна. Хөдөө тосгоны газар хуваарилалтын ажил ч шинэ амжилт гаргаж, 2-р ээлжийн газар гэрээгээр даачлах хугацааг 30 жил сонгоно хэмээн тодорхой болгосон юм. Мөн Хятад улсын хот хөдөөгийн иргэдийн асрамжийн даатгал, эмчилгээний даатгал, хүнд өвчтөний даатгалын механизмыг нэгдсэн журмын дагуу шинэчилж байна.
Хэвлэлийн бага хуралд үндэсний хөгжил өөрчлөлтийн газрын стратеги болон төлөвлөлтийн газрын дарга Чэнь Яжюнь хэлэхдээ, хот хөдөөг уялдаатай хөгжүүлэх механизмыг боловсронгуй болгоход гурван алхам хэрэгтэй.
Нэг. 2022 онд хот хөдөөг уялдаатай хөгжүүлэх механизмыг анх алхам байгуулах. Хоёр. 2035 онд хот хөдөөг уялдаатай хөгжүүлэх механизмыг улам боловсронгуй болгох. Гурав. Энэ зууны дунд үеэр хот хөдөөг уялдаатай хөгжүүлэх механизмыг төлөвшүүлэх болно гэжээ.
Ерөнхий чиг хандлага нь хөдөө тосгоныг сэргээн мандуулах стратеги болон шинэ хэлбэрийн хот суурин байгуулах стратегийг зохицонгуй ахиулж, хот хөдөөгийн хөгжлийн зөрөө болон оршин суугчдын амьжиргааны түвшний зөрөөг багасгах зорилт тавьж, өмчийн эрхийн дүрэм болон зах зээлжүүлэх хуваарилалтаар гол болгож, хот хөдөөгийн хүчин зүйлсийн чөлөөт эргэлт, эрх тэгш арилжаа болон олон нийтийн эх баялгийг зүй зохистой хуваарилж, аж үйлдвэр хөдөө аж ахуйг харилцан ахиулах, хот хөдөөг харилцан нөхөж, бүх талаар уялдаж, хамтаар хөгжсөн шинэ хэлбэрийн аж үйлдвэр хөдөө аж ахуйн харилцаа тогтоож, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн байгуулалтыг түргэтгэх явдал болно гэжээ.
