solongonews
Ван И АНУ-ын Сангийн сайд асан Паулсонтай уулзав
2023-09-27 10:28
Ван И АНУ-ын Сангийн сайд асан Паулсонтай уулзав.

   ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И 26-нд Бээжин хотноо АНУ-ын Сангийн сайд асан Паулсонтай уулзав.

   Ван И хэлэхдээ "Хятад, АНУ-ын харилцаа доод цэгт хүрсэн нь хоёр ард түмний ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт, цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэхгүй байна. АНУ-ын Хятадын бодлого рационал, прагматик зам руу эргэн орж, тодорхой арга хэмжээ авч, хоёр том гүрний энх тайван амьдрах арга замыг судлахын төлөө Хятадтай хамтран ажиллана гэдэгт найдаж байна" гэжээ.

   Паулсон хэлэхдээ "Сүүлийн үед АНУ, Хятадын яриа хэлэлцээ сэргэж байгааг хараад сэтгэл өндөр байна. Хоёр тал эв найрамдалтай байж, харилцан итгэлцлийг бий болгон, АНУ,Хятадын харилцааг тогтворжуулан сайжруулах зөв замыг олох ёстой" гэв.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл