“ХКН бол алс хэтийн үүрэг зорилттой улс төрийн нам, энэ үүрэг зорилт бол дэлхий дахиныг ноёрхох бус, харин дэлхий дахинд хувь нэмэр оруулах явдал юм”. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газраас саяхан нийтэлсэн “ХКН-ын түүхэн үүрэг зорилго ба үйл ажиллагааны үнэ цэнэ” сурвалж бичигт ийм байр суурийг илэрхийлсэн нь гаднынханд гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Энэ бол уриа зарлал төдий бус, бүр ч зуун жилийн замналыг туулсан дэлхийн нэгдүгээр том намын тэмцлийн ул мөр болон бодит үйл ажиллагаа юм.
“Дэлхий дахин сайн болбол Хятад улс сайн болж чадна, Хятад улс сайн болбол дэлхий дахин улам ч сайн болж чадна”. Энэ бол ХКН-ын эгэл жирийн бөгөөд гүн гүнзгий ертөнцийн тухай үзэл ойлголт юм.
1950-иад онд энх тайвнаар зэрэгцэн орших таван зүйлт зарчмыг дурдсанаас авахуулаад, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш энх тайван болон хөгжлөөр ирэн цагийн гол сэдэв болгох шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргасан, түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, олон улсын шинэлэг харилцааг байгуулах зэрэг чухал үзэл ойлголт, санаачилга дэвшүүлж, ХКН ямагт дэлхийн энх тайвныг хамгаалахад оюун ухаан, арга замыг идэвхтэй хангасаар ирсэн билээ.
Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Хятад улс нэг ч удаагийн дайн, зөрчил мөргөлдөөнийг санаачилгатай үүсгэж байгаагүй, бусад орны алган чинээ газар нутгийг ч түрэмгийлж байгаагүй гэдгийг хүмүүс мэддэг. Өдгөө Хятад улс бол НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хоёрдогч том санхүүжүүлэгч орон, байнгын гишүүн орнуудаас хамгийн олон тооны энхийг сахиулагч хүчин томилсон орон юм. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн засаглалын системийн өөрчлөлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, дэлхий нийтийн ядуурлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг талаар цуцалтгүй хүчин чармайлт гаргав.
ХКН нь хүн төрөлхтөнд илүү их хувь нэмэр оруулах явдлыг өөрийн үүрэг зорилгоо болгож байдаг бөгөөд энэ нь хамтын хөгжлийг урагш ахиулах дээр тусгагдаж байдаг. Нэг талаар ХКН дэлхийн хамгийн том хөгжиж буй орныг удирдан орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлсэн явдал нь дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмэр юм. Нөгөө талаар Хятад улс өөрийн хөгжлөөр дэлхий нийтийн хамтын хөгжлийг нэмэгдүүлж байна.
Онцлон дурдууштай нь Хятад улсын дурдсан “Бүс ба зам” санаачилга нь хамтын хөгжилд чухал индэр хангав. Бүр чухал нь, зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлтөд хандан ХКН хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг дэвшүүлж, хүн төрөлхтөнд хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх, хамтаар бүтээн байгуулж хамтдаа хуваалцах хөгжлийн шинэ замналыг нээж өглөө.
Өдгөө дэлхий дахиныг хамраад байгаа коронавирусний халдварын нөхцөл байдлын өмнө хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтын ирэн цагийн үнэ цэнэ, бодит ач холбогдол улам ч илэрхий болж байна. Зарим орнууд ноёлогч үзэл хэрэгжүүлэн, олон улсын дүрэм тогтоолыг уландаа гишгэж байгаа энэ үед ХКН Хятад улсын ард түмнийг удирдан дэлхий нийтийн цар тахлын халдварыг хориглох, дэлхийн эдийн засгийг сэргээх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад дэмжлэг хангаж байна.
Энэхүү алс хэтийн үүрэг зорилттой дэлхийн нэгдүгээр том эрх баригч нам бол Хятад улсын ард түмэнд аз жаргалыг эрэлхийлж байгаа төдийгүй хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлсийн төлөө ч үргэлжлэн тэмцэх болно гэдгийг ХКН-ын зуун жилийн хөгжлийн түүхэн замнал тод харууллаа.
