
8-р сарын 8-ны өдөр, Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын шинээр томилогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй уулзаж, хоёр тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо. Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь оролцсон юм.
Элчин сайд Шин Хаймин П.Сэргэлэн сайдад шинэ албан тушаалаа хүлээн авсанд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын бодит хамтын ажиллагааны чухал агуулга. Саяхан, Ерөнхий сайд Ли Көчяны Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, Ази-Европын Дээд төвшний 11 дүгээр уулзалтад оролцсон. Уг айлчлалын үеэр, Ерөнхий сайд Ли Көчян Монголын талын удирдлагатай мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар чухал нэгдсэн ойлголтод хүрсэн. Хятадын тал Монголын талтай нягт хэлхээ холбоотой байж, хоёр улсын удирдагч нарын хүрсэн нэгдсэн ойлголтыг хамтдаа хэрэгжүүлэн, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр ашгийг хүртээхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, хөдөө аж ахуй бол Монгол Улсын тулгуур аж үйлдвэр, Монголын тал Хятадын талтай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг өндрөөр чухалчилдаг. Хятадын тал хөнгөлөлттэй бодлогын арга хэмжээ авч, Монгол Улсын хонь, үхрийн махыг БНХАУ-д экспортлох ажлыг хэрэгжүүлсэнд Монголын тал чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Цаашид, Монголын тал Хятадын талтай нягт хэлхээ холбоотой байж, хоёр улсын удирдагч нарын хүрсэн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талын нэгдсэн ойлголтыг хамтдаа хэрэгжүүлэн, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад бэлэн байна гэлээ.
