solongonews
Хятад, Монгол хоёр улс кино жүжгийн тал дээр харилцан туршлага солилцоно
2014-10-24 09:59
Хятад улсын кино судлаач, нэрт найруулагч багш СУИС-ийн урилгаар театрын урлагийн мэргэжлийн ангийн сурагчдад хичээл орно.

        Кино урлагийн үйлс хурдтай хөгжиж байгаа өнөө үед Хятад, Монгол хоёр улс соёл урлаг, кино, боловсрол зэрэг салбарууд дахь хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлж, өргөн цар хүрээнд хамтран ажиллаж, туршлага солилцож байна. МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль (СУИС ) болон Шанхай хотын Ший Жүжгийн Дээд Сургууль (ШЖДС) энэ оны 5 сард кино жүжгийн талаар харилцан туршлага солилцох, санал бодлоо хуваалцах зорилготой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр сургууль харилцан багш сурагчдаа солилцон сургалт явуулахаар болжээ.

         10 сарын 23-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотын ШЖДС-ийн намын хорооны дарга, дууны найруулгчийн багш Жань Шинь профессор болон Өвөр Монголын Их Сургуулийн (ӨМИС) Урлагийн Дээд Сургуулийн (УДС) багш нэрт кино найруулагч, судлаач, Шанхай хотын ШЖДС-ийн доктор Шю Гуан  нар Театрын Урлагийн Сургуулийн хүсэлтээр кино найруулга, киноны дуу найруулга, богино хэмжээний кино, видио зэрэг сэдвийн хүрээнд лекц уншив.

        Жань Шинь багш бол Хятадын тэргүүн зэрэглэлийн дууны найруулагч төдийгүй уг салбарын анхны ажилтан бөгөөд нийт 80 гаруй киноны дууны найруулга дээр ажиллаж, Хятадын кино наадмын “Алтан тахиа” шагналыг хүртэж байжээ. Тэрбээр одоо Шанхай хотын Кино Театрын Сургуулийн намын хорооны дарга, дууны найруулгын мэргэжлийн багш, киноны найруулагчаар тус тус ажиллаж байна. Жань Шинь багш лекцээрээ богино кино, бичлэг болон видио зэргийн дууны найруулгыг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна.

        Шю Гуан багш нь ӨМИС-ийн УДС-ийн багш, кино найруулагч, судлаач бөгөөд Шанхай хотын ШЖДС-ийн доктор цолтой. Тэрээр лекцээрээ Хятадын киноны найруулгын талаар тайлбарлаж, Хятадын зургаан нэрт кино найруулагч болон тэдний бүтээлүүдээс танилцуулав.

        Энэхүү хоёр нэр хүндтэй багш МУ-ын СУИС-ийн урилгаар театрын урлагийн мэргэжлийн ангийн сурагчдад нэг долоо хоног хичээл орох юм байна.

Бэлтгэсэн : Шинэцэцэг\Хавар

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл