solongonews
Бид цаначин болох хүсэл эрмэлзэлтэй
2022-02-28 10:14
Бид цаначин болох хүсэл эрмэлзэлтэй.

Өсвөр насны 15 хүүхэд эмх цэгцтэй эгнэн жагсаж цанын баазын оройгоос доош гулгаж байлаа.

Энэ хүүхдүүд Шиньдү дүүргийн тусгай боловсролын сургуулийн сурагчдаас бүрдсэн цанын баг юм. 2018-2021 онд Шиньдү дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос сонсголын бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй 15 сурагчийг элсүүлж, Деюнь цанын клуб байгуулан дүүргийнхээ хуурай цастай дөрвөн улирлын цанын баазад сургуулилт хийлгэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын дотоодын цасан гулгалтын тэмцээнд өндөр амжилт гаргав.

 Өнөөдөр мэргэжлийн спортын багуудын үйл ажиллагааны стандартын дагуу энэхүү цанын баг нь хичээлгүй амралтын өдрүүд буюу өвөл, зуны амралтаар бэлтгэл сургуулилтыг зохион байгуулж, багийн гишүүн бүрийг нэг долоо хоногт гурваас доошгүй өдөр бэлтгэл сургуулилтад оролцуулдаг бөгөөд жил бүр гурван сарын эрчимжүүлсэн сургалт хийдэг байна. Багийн хүүхдүүд ирээдүйд мэргэжлийн цаначин болох хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа юм.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл