solongonews
Хятадад нийт 498300 сургууль байна
2024-03-01 16:44
2023 онд улсын хэмжээнд нийт 498300 сургууль байна.

       Хятадын Боловсролын яамнаас 2023 оны Хятадын боловсролын салбарын хөгжлийн үндсэн нөхцөл байдлыг танилцуулах зорилгоор өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр хэвлэлийн хурал хийлээ.

         2023 онд Хятад улсын хэмжээнд бүх шатны болон төрөл бүрийн 498300 сургууль байх бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20.200 буюу 3.9 хувь буурсан үзүүлэлт юм. Бүх шатны болон төрөл бүрийн мэргэжлээр 291 сая оюутан элсэн суралцаж байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.512.600 буюу 0.52 хувиар буурсан байна. Нийт 18.917.800 багш байсан бол өмнөх онтой харьцуулахад 114.200 багш нэмэгдсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл