solongonews
Шэн Лихао хоёр дахь алтан медалиа гардлаа
2024-07-30 12:12
Шэн Лихао хоёр дахь алтан медалиа гардлаа

 07-р сарын 29-нд болсон Парисын Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны буудлагын шигшээ тэмцээнд Хятадын тамирчин Шэн Лихао тэргүүлж, 252.2 цагариган оноогоор аварга болж, энэ Олимпын наадмаас хоёр дахь алтан медалийг гардлаа.

   28-нд болсон эрх олгох тэмцээнд Шэн Лихао нэгдүгээр байр эзэлсэн байна. Шигшээ тэмцээн эхлэнгүүт тэрээр 10 удаагийн буудалтаар 0.7 цагаригийн давуу талыг эзлэв. Хасагдах шатны тэмцээнд тэрээр тогтвортой байраа эзэлж 16 дахь буудалгын дараа 2.0 цагирагийн давуу талыг эзэлсэн байна. Тэмцээний төгсгөлд  Шэн Лихао өрсөлдөгчөөсөө 0.8 цагираг түрүүлж, 10.6 цагираг амжилттай буудаж, алтан медаль гардсан банйа.

Шведийн тамирчин Линдгрен мөнгөн медаль гардаж, Хорватын тамирчин Маричич хүрэл медал гардав. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл