solongonews
Эрээн хотод ажиллаж буй Монгол иргэдэд ажлын үнэмлэх олгов
2018-11-02 22:15
Эрээн хотод ажиллаж буй Монгол иргэдэд ажлын үнэмлэх олгов

Эрээн хотод ажиллаж буй Монгол Улсын иргэдэд “Монгол улсын иргэдийн хилийн хотод ажиллах үнэмлэх”-ийг анх удаа олгожээ.

Энэхүү үнэмлэхийг Эрээн хотын Хөдөлмөр хүч, ажил олголтын үйлчилгээний газраас өгсөн бол тухайн иргэний овог нэр, үнэмлэхийн дугаар, хүчин бүхий хугацаа зэрэг мэдээлэл багтаж байна. Картын QR кодыг уншуулбал Монгол Улсын иргэдийн Эрээн хотод ажилласан холбогдох мэдээлэл, өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан албан байгууллага, ажилласан цагийг шалгах боломжтой төдийгүй Монгол иргэдийг урилгаар ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг харах боломжтой юм байна.

Эрээн хотод байнга орчин суугаа Монгол Улсын иргэд 2000 орчимд хүрээд байгаа. Гол төлөв арилжаа худалдаа, үндэстний хувцас, ачаа барааны тээвэр, барилга, идээ ундаа зэрэг 5 том бизнесийн салбарт ажиллаж байгаа аж.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ShineEreen wechat
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл