solongonews
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу цохилт өгнө
2018-06-26 19:40
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу цохилт өгнө.

Өнөөдөр буюу 06 дугаар сарын 26 бол олон улсын мансууруулах бодистой  тэмцэх өдөр юм. Мөн өдөр Хятадын Дээд прокурорын мэдээлснээр, энэ оны 01-04-р сард  Хятадын прокурорын байгууллага мансууруулах бодистой холбоо бүхий 26 мянга 248  хэргээр 31 мянга 679 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, 28 мянга 951 хэргээр  35 мянга 193 сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь 2013 оныхтой харьцуулбал 29.7,  18.8 хувиар тус тус нэмэгдэж, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу цохилт өгөх хандлагыг баталгаажуулжээ. Орон нутгийн прокурорын байгууллагууд  гэмт этгээдийг хуулийн дагуу баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэхийн зэрэгцээ  мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагаанд  тавих хяналтаа эрчимжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэхэд хуулийн дагуу хяналт тавих  замаар гэмт хэрэгтэн ял завшихаас сэргийлж байна.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй холбогдуулан, сүүлийн  жилүүдэд Хятадын орон нутгийн прокурорын байгууллагууд хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлж, ял шийтгэл оноох эрч хүчээ нэмэгдүүлэн, мансууруулах бодистой холбоо  бүхий эрүүгийн гэмт хэрэгт хатуу цохилт өгөх хандлагыг баталгаажуулж байна.  26-нд Бээжин хотноо Хятадын Дээд прокурорын нэхэмжлэл гаргах II тэнхимийн дэд дарга Хуан Вэйпин хэлсэн үгэндээ: "Мансууруулах бодистой холбоотой рецедив гэмт хэрэгтэн, гэмт хэрэг давтан үйлдсэн, олон удаа гэмт хэрэг үйлдсэн, архаг гэмт хэрэгтэнд хатуу цохилт өгөх, зэвсгийн хүчээр нуун дарагдуулах, баривчлах үед хүчээр эсэргүүцэх, эх үүсвэрийн чанартай мансууруулах бодисын гэмт хэрэгт хатуу цохилт өгнө. Одоо мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу цохилт өгөх хандлагыг  баталгаажуулж байна" гэжээ.

Тоо бүртгэлээс үзвэл, Хятадын прокурорын байгууллага 2013 оны 01-р  сараас 2018 оны 04-р сар хүртэл мансууруулах бодистой холбоотой 536 мянга 704 гэмт хэргийн 660 мянга 600 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон нь, нийт  эрүүгийн хэргийн 15.3, 13.6 хувийг тус тус эзэлжээ.

Мансууруулах бодистой холбоотой сэжигтнийг хуулийн дагуу баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэх зөвшөөрөл олгохын зэрэгцээ олон газрын прокурорын байгууллага мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөн байцаахад хяналт тавьж, хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэхэд хяналт тавьж, гэмт этгээдийг ял завшуулсан хариуцлагаа залруулж байна.

Мөн өдөр Хятадын Дээд прокурор нийтлэг 6 гэмт хэргийг нийтэлжээ. Үүнд  мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн сүлжээтэй хамаарал бүхий гэмт  хэрэг, бүлэглэн гэмт хэрэг үйлдэгчийг эрүүгийн хариуцлагад татах, гэрчийн систем  байгуулах, гэмт хэргийн субъективээр тооцох, эд хөрөнгийн торгууль ногдуулах, шинэ хэлбэрийн мансууруулах бодист үйлчлэх хууль зэрэг мансууруулах бодистой холбоо бүхий гэмт хэргүүд багтжээ. Дээд прокурорын 2-р зэргийн прокурор Лю  Чаомин хэлэхдээ: “Прокурорын байгууллага үүргээ бүрэн биелүүлж, эрүүгийн хэрэг үүсгэхэд хяналт тавих, мөрдөн байцаалтад хяналт тавих замаар цагдаагийн байгууллага гэрчийн мэдүүлэг авах, хэрэв хариуцлага алдан гэмт этгээдийг ял завшуулсан бол  түүнийгээ залруулдаг болгоно. Буруу шийдвэрлэсэн хэрэгт шүүхийн шатанд дахин хяналт тавьж, буруу үйлдлээ залруулдаг болгоно. Мансууруулах бодистой холбоотой  гэмт хэргийн гэрчийг хянан шалгаж нотлох, хууль үйлчлэх зэрэг суралцаж болохуйц туршлага суулган, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хамтын хүчээр  цохилт өгөх нөхцөл бүрдүүлнэ” гэжээ.

Сэжигтэн бол ялтан биш хэмээх ухагдахуун бий болгож, сэжигтэн этгээд  ялтан биш хэмээх зарчмыг эрс хэрэгжүүлж, шалгах явцыг эрчимжүүлэх нь прокурорын байгууллагын хуулийн хяналтыг сайжруулах, хуулийн шударга байдлыг хамгаалах  ажлын чухал агуулга юм. Хуан Вэйпин хэлсэн үгэндээ:“Сэжигтнийг эрүүдэн шүүх, хүчирхийллийн аргаар гэрчийн мэдүүлэг авах асуудалд тавих хяналтаа эрчимжүүлж, гэмт хэрэг, гэмт этгээдийг ял завшуулах асуудалд тавих хяналтаа чангатгаж, сэжигтнийг баривчилсны дараа урьдчилан хорих үед тавих хяналт шалгалтаа эрчимжүүлнэ” гэжээ.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг шалгах үед, прокурорын байгууллага гэмт хэргийн ар дахь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг  илрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Сычуань мужийн орон нутгийн прокурорын  газар гэмт хэрэгт хяналт тавих үедээ шүүхийн байгууллагын нэгэн дэд дарга Юань  овогт авилга авч, гэмт хэрэгтнийг ял завшуулсан хэргийг шалган тогтоож, улмаар  Юань овогт этгээдэд 12 жил хорих ял оноосон байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл