Замын-Үүд авто замын боомтыг нэг өдрийн хугацаатайгаар түр хаана
2016-09-13 13:46
БНХАУ-ын ”Еэвэнгийн баяр” 2016 оны есдүгээр сарын 15-нд болох гэж байна.

Энэхүү баяртай холбогдуулан "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай" БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд авто замын боомтыг нэг өдрийн хугацаатайгаар түр хааж 16-ны өдрөөс ердийн хуваарийн дагуу нээн ажиллуулах юм байна.
Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
