Арван хоёрдугаар сарын 20-ны байдлаар БНХАУ нийт 40917 киноны дэлгэцтэй болжээ. Өнгөрсөн жил киноны дэлгэц өдөрт 22-оор нэмэгддэг байсан бол энэ жилийн хувьд өдөрт 26-аар нэмэгдсэн байна.
Энэхүү дэлгэцийн дотор 3D дэлгэц 85 хувийг эзэлснээр 3D дэлгэц нь кино ордны бүтээн байгуулалтын чухал байр суурийг эзлэх болжээ. Мөн энэ жил шинээр нээсэн кино ордон бүгд дунджаар 5-6 танхимтай байсан нь олон танхимтай кино ордон бүтээн байгуулалтын гол урсгал болжээ. АНУ-ны хувьд дэлгэцийн тоо тогтвортой болж, нэмэгдэх байдал нь удааширсан байна. АНУ-ын кино ордны нийгэмлэгийн бүртгэлээр энэ оны 5 дугаар сарын байдлаар АНУ-ын киноны дэлгэцийн тоо 40759 буюу БНХАУ-ын киноны дэлгэцийн тоо АНУ-ыг давж дэлхийд тэргүүллээ.
