solongonews
М.Чимэдцэеэ:- Хятад, Монгол хоёр улс өнө эртнээс айлсаг хөршилж ирсэн
2018-09-06 15:46
Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн дээд сургуулийн Монголын талын захирал М.Чимэдцэеэ 09-р сарын 05-ны өдөр ярилцлага өглөө. Тэрээр:

- БНХАУ болон Монгол Улс нь өнө эртнээс айлсаг хөршилж ирсэн юм. Монгол Улс нь Хятад улсын чухал хөрш орнуудын нэг болно. Хятад улс нь Монгол Улсын чухал хөрш юм. Хоёр хөршийн хооронд найрсаг сайн харилцаа хөгжиж байгаад хятад судлаачдын хувьд бид маш их баяртай байна.

Энэ удаа Монгол Улсын Улаанбаатар хотод “Хятад Улсыг Танин Мэдэх”·Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Энэхүү арга хэмжээгээр дамжин хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, харилцан бие биеэ ойлгох, сэтгэл зүрхээрээ ойлголцох үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэл дүүрэн байна. Хятад улсад очиж үзээгүй, Өвөр Монголд ч очиж үзээгүй хүмүүс бий. Эдгээр хүмүүс энэхүү арга хэмжээгээр дамжин Хятад улсыг илүү сайн танин мэдэх, бас очиж үзэх хүсэл, очиж үзсэнтэй адил боломж нээгдэж байгаа гэж би ойлгож байна.

Зохиогч: Бэлтгэсэн: Б.БОЛОР
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл