Сүүлийн үед Хятадын одон орон судлалын баг судалгааны явцдаа 591 өндөр хурдтай одыг илрүүлснээс 43 нь галактикийн татах хүчний хүлээснээс мултарч чаддаг. Ирээдүйд галактик системээс гарч одох магадлалтай байна. Энэ бол өндөр хурдтай анхны одыг илрүүлснээс хойш нэг удаад хамгийн олон өндөр хурдтай од илрүүлсэн удаа байж, хүн төрөлхтөн 15 жилд олон төрлийн алсын дурангаар илрүүлсэн өндөр хурдтай одны нийлбэрийн дахинтай тэмцэж буй юм. Ингээд өдгөө олдоод буй өндөр хурдтай одны нийт тоо 1000-ыг давж, энэ төрлийн одны тоо хэмжээг ихээр өргөтгөсөн байна.
Өндөр хурдтай од гэдэг нь хэрэг дээрээ асар их хурдтай од бөгөөд галактикийн системээс үсэрч гарч чаддаг одыг хэлж буй юм. Түүнийг дэлхийн нэрт богино зайн гүйлтийн тамирчин Болттай зүйрлэж болох юм. Тэр бол нэр нидэртээ тохирсон спортын мастер. Өндөр хурдтай од галактик системд цөөхөн байдаг ч түүгээр дамжуулан бид галактик системийн чухал асуудлыг ойлгож болдог. Жишээлбэл, тэнгэрийн заадасны хар нүхний орчин ахуй болон тэнгэрийн заадасны бүтцийг ойлгож болдог юм.
