“Нүүрстөрөгчийн ялгаралтыг оргил үеэс нь бууруулах” болон “нүүрстөрөгчийн ялгаралтыг саармагжуулах” гэсэн үндэсний ерөнхий зорилтын дагуу Гуандүн-Хонгконг-Макаогийн булангийн бүсийн ногоон санхүүжилтийн инноваци, хамтын ажиллагааг шинэ түүхэн эрхэм зорилго болгон хөгжүүлсэн. Үндэсний асар их хүчин чадалд тулгуурлан зах зээл нь өөрийн аж үйлдвэрийн шинэчлэл, санхүүгийн салбарын давуу тал дээр тулгуурлан булангийн бүс дэлхийн ногоон санхүүгийн хөгжлийн гол тулгуур болох төлөвтэй байна.
Гуандүн мужийн ногоон санхүүжилт эрчимтэй хөгжиж байгааг холбогдох тоо баримт харуулж байгаа юм. 2021 онд томоохон банкны байгууллагуудын ногоон зээлийн тэнцэл анх удаа их наядыг давж, өнгөрсөн оны мөн үеэс 41 хувь нэмэгджээ. Гуанжүө хотын Нүүрстөрөгчийн солилцооны газрын нүүрстөрөгчийн хөнгөлөлтийн спот арилжааны хэмжээ 200 сая тонн байна. Энэ нь Хятадын нэгдүгээрт бичигдэж байна. Үүнээс гадна, Гуандүн-Хонконг-Макаогийн булангийн бүсэд анхны нүүрстөрөгчийг саармагжуулах бонд зэрэг ногоон санхүүгийн инновацийн төслүүд ээлж дараалан хэрэгжиж, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах, цэвэр эрчим хүч, ногоон дэд бүтцийн шинэчлэлийн хөгжлийг бүрэн дэмжиж байна.
Үүнтэй холбогдуулан HSBC банкны (Хятад) дэд ерөнхийлөгч, булангийн бүсийн оффисын ерөнхий менежер Чэнь Чиняо:
- SBC нь Гуандүн-ХонгКонг-Макаогийн булангийн бүс дэхь олон улсын тэргүүлэгч банкны хувьд тогтвортой хөгжлийг үргэлж стратегийн зорилт гэж үзэж, нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг бий болгохын тулд Гуандүн-ХонгКонг-Макаогийн булангийн бүсийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор шинэлэг ногоон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй нэвтрүүлсээр ирсэн ажээ. Цаашид HSBC нь дэлхийн үйлчилгээний туршлагаа нэгтгэж, булангийн бүсийн хөгжлийг ногоон эрчим хүчээр хангахын тулд ногоон санхүүжилтийн чиглэлээр үргэлжлүүлэн судалж шинэчилнэ.
Санхүүгийн инновацийг дэмжиж, нүүрстөрөгчийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ
Хятад болон дэлхийн хэмжээний үйлдвэрлэлийн баазын хувьд Гуандүн-Хонконг-Макаогийн булангийн бүсэд Хятадын нийлүүлэлтийн сүлжээний компаниудын 80 хувь нь байрладаг. Булангийн бүсийн ханган нийлүүлэлтийн сүлжээний салбарын тогтвортой хөгжил нь булангийн бүсийн ногоон хөгжилд хүрэх гол түлхүүр төдийгүй, Хятадын аж үйлдвэрийг бүхэлд нь сайжруулж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг өөрчлөлтийг урагшлуулах болно.
Чэнь Чиняо:
- Нүүрстөрөгчийг бууруулах болон саармагжуулах зорилтыг хэрэгжүүлэхэд ногоон зээл, тогтвортой хөгжилтэй холбоотой зээл зэрэг санхүүгийн хэрэгслээр дамжуулан нүүрстөрөгч багатай төслүүдэд хөрөнгийн урсгалыг удирдан чиглүүлсэн. Энэ нь булагийн бүсийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад тусламж үзүүлжээ гэснэ байна.
HSBC саяхан зах зээлд анхны Гуандүн-Хонконг-Макаогийн булагийн бүсийн тогтвортой байдлын зээлийн санг байгуулж, ирээдүйн 18 сард нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад булангийн бүс нутгийн компаниудад 5 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон ажээ.Зээлийн сан нь HSBC группын ногоон зээлийн стандартыг мөрдөж, ногоон зээл, ногоон худалдааны санхүүжилт зэрэг санхүүгийн шийдлүүдээр дамжуулан бүс нутгийн шинэ эрчим хүч, уламжлалт үйлдвэрүүдийн нүүрстөрөгч багатай өөрчлөлт зэрэг ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэнэ. Түүнчлэн онцгой зөвшөөрлийн сувгууд, ESG зөвлөх сургалт болон бусад үйлчилгээнүүд нь Их булагийн бүсийн аж ахуйн нэгжүүдэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилгод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх болно.
Ногоон булангийн бүсийг байгуулах олон талын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Гуандүн-Хонконг-Макаогийн булагийн бүсийн олон жилийн аж үйлдвэрийн шинэчлэл, өөрчлөлт, аж ахуйн нэгжүүдийн дижитал өөрчлөлт хурдацтай явагдаж, сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч багатай тээвэр, 5G зэрэг дэд бүтцийн шинэ төслүүдэд засгийн газраас тасралтгүй хөрөнгө оруулалт хийснээр бүс нутгийн ногоон хөгжилд таатай эдийн засгийн нөхцөл бүрдсэн билээ.
Гэсэн хэдий ч олон талын санхүүгийн дэмжлэгээс гадна аж ахуйн нэгжүүдэд тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх, ялангуяа салбарын нэгдсэн стандартыг боловсруулахад илүү их дэмжлэг хэрэгтэй хэвээр байна.Гуандүн-Хонконг-Макаогийн буланигйин бүсийн гол салбар болох цахим мэдээллийн салбарыг жишээ болгон авч үзвэл нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь удирдахад оролцдог ханган нийлүүлэгчдийн тоо маш их, бүс нутаг бүр өөр өөр салбарын стандарттай байдаг бөгөөд томоохон брэнд бүр өөрийн нийлүүлэлтийн сүлжээ үйлдвэрлэгчдэд өөрийн гэсэн шаардлага тавьдаг болон үйлдвэрлэгчид ихэвчлэн нэгдсэн стандарт, үр дүнтэй практик хэрэгсэл дутагдаж байдаг.
Компаниудын энэхүү бэрхшээлийг шийдвэрлэхэд нь туслахын тулд Хятадын HSBC банк нь Хятадын Электроникийн үйлдвэрлэлийн стандартчиллын технологийн нийгэмлэгийн Нийгмийн хариуцлагын ажлын хороотой хамтран ажиллаж, электроникийн ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилгоор "Ногоон хангамжийн сүлжээний инновацын анхдагч төсөл"-ийг булангйин бүсэд эхлүүлсэн. Электроникийн компаниудын ханган нийлүүлэгчдийн бизнесийн орчныг зохицуулан сайжруулах, нийлүүлэлтийн гинжин хэлхээний дээд болон доод урсгалаас эхэлж, нэгдсэн ногоон жишиг тогтоох, электроникийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг бодит арга хэмжээ авсан байна.
Чэнь Чиняо:
- Хятадын ирээдүйн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр болохын хувьд Гуандүн-Хонконг-Макаогийн булангийн бүс нь нүүрстөрөгчийг бууруулан саармагжуулах зорилтыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж чадна. HSBC групп нь Гуандүн-Хонконг-Макаогийн булангийн бүсийг Хятадад бизнесээ өргөжүүлэх гол бүс нутаг гэж үздэг. Цаашид бүс нутгийн бүх талуудтай нягт хамтран ажиллаж, ногоон санхүүжилтийн шинэлэг шийдлүүдийг судалж, мөн Гуандүн-Хонконг-Макаогийн булангийн бүсийн тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих болно гэж хэллээ.
