
1976 оны 07-р сарын 28-ны өглөө эрт Хятад улсын Таншань хотод 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, зуун жилийн түүхтэй аж үйлдвэрийн хотыг тэр дор нь нураажээ. Өнгөрсөн 45 жилийн хугацаанд Таншаньчууд шаргуу ажилласнаар шинэ Таншань цэцэглэн хөгжсөн юм. Өнөөдрийн Таншань бол газар хөдлөлтийн хуучин бууриас гарч ирсэн орчин үеийн шинээр хөгжиж буй хот юм.
Таншань хот сүүлийн жилүүдэд хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий ногоон өөрчлөлтийг идэвхтэй дэмжиж ирсэн. 2020 онд Таншаны ДНБ 721,09 тэрбум юаньд хүрч, олон тооны эдийн засгийн үзүүлэлтүүд Хэбэй мужид нэгдүгээрт жагсаж, Бохай бүс нутгийн аж үйлдвэржүүлэх шинэ сууриныг байгуулах ажлыг бүх талаар түргэсгэж байна.




