solongonews
Ширүүн бороонд 44 хүн амиа алджээ
2016-07-08 10:44
5.2 тэрбум юанийн хохирол учраад байна.

Хятадын Гүй Жүө мужийн Засгийн газрын бүртгэлээр 7 дугаар сарын 5-ны өдөр болтол Гүй Жүө мужийн 970 мянган иргэд ширүүн бороо, үерийн гамшигт өртсөн байна. 44 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй болсон бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 113 мянгад хүрсэн байна.

Ойрын өдрүүдэд Хятадын Гүй Жүө мужид ширүүн бороо орсноос үерийн гамшиг, хөрсний нуралт зэрэг гамшиг нүүрлээд байна. Гүй Жүө мужийн Да Фан, Рүн Жян, Би Жян зэрэг 43 хот шянь гамшигт дайрагдсан бөгөөд 1174 өрхийн 3693 байшин нурж, 12427 өрхийн 33475 байшин нурах аюултай болжээ. Энэ удаагийн гамшгаас 5.2 тэрбум юанийн хохирол учраад байна.

Гүй Жүө мужийн Засгийн газраас 21 сая юанийн санхүүжилт гаргаж гамшигт дайрагдсан ард иргэдэд туслахаар ажлын зохицуулалт хийжээ. Одоогоор гамшгийн ажил эмх цэгцтэй явагдаж байна.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл