БНХАУ-ын Газрын тосны хүрээлэн, Хятадын Үндэсний газрын тосны корпорацын дижитал, мэдээллийн менежментийн газар, Sinochem корпорацын Мэдээллийн технологийн төв хамтран зохион байгуулсан "2021 оны газрын тос, нефть химийн аж ахуйн нэгжийн мэдээлэл солилцох хурал, газрын тос, байгалийн хийн салбарын дижитал өөрчлөлтийн дээд хэмжээний чуулга уулзалт" саяхан Бээжинд болсон байна.
Салбарын 4000 гаруй мэргэжилтнүүд аж үйлдвэрийн интернэт, сүлжээний аюулгүй байдал, ухаалаг газрын тос, байгалийн хийн хийц, ухаалаг цэвэршүүлэлт, дамжуулах хоолойн сүлжээ зэрэг салбарын тэргүүлэх асуудлуудыг хэлэлцэж, шинэ нөхцөл байдлын дагуу газрын тос, байгалийн хийн салбарын дижитал өөрчлөлтөд гарч буй нийтлэг асуудал, шийдэлд дүн шинжилгээ хийжээ. Үүний зэрэгцээ Huawei, Qi'anxin, Lenovo, Alibaba Cloud, Feiteng Information зэрэг 200 шахам компаниуд техникийн шийдэл хуваалцах хуралдаанд оролцов.
Энэхүү форумыг зохион байгуулснаар аж ахуйн нэгжийн технологийн солилцоо, аж үйлдвэрийг хөгжүүлэх платформыг бий болгож, газрын тос, байгалийн хийн салбарын гадна болон дотоод талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны дижитал технологийн экосистемийг амжилттай байгуулна. Газрын тос, нефть химийн салбарын инноваци, хөгжлийн тухай, газрын тос, нефть химийн үйлдвэрүүдэд дижитал өөрчлөлтийн стратеги хэрэгжүүлэх, солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд туслахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн.
