ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хүрээнд XIV удаагийн Хятад-Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадам Хөххотноо амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн соёлын наадам нь шинийг санаачилсан, өнгөрсөн түүхээ эргэцүүлэн дурссан, тал нутгаа магтан дуулснаараа өнгөрсөн оны наадмаас хэлбэр, агуулга баялаг болсон байна.
Эрээн хотын Үндэстний дуу бүжгийн чуулгын “Цайны зам” бүжгэн жүжиг тухайн цаг үе дэх Эрээн өртөөний түүхээр сэдэвлэж цайны зам дээрх хятад, монгол хоёр залуугийн хайр дурлалаар сэдэвлэн зохиомжилсноороо Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын стратегийн түншлэл мөн хоёр орны нөхөрлөл найрамдлыг бэлгэдсэнээрээ шилдэг жүжгээр сонгогдон “Тав нэг төсөл”-ийн шагналыг хүртжээ.
“Тав нэг төсөл”-ийн шагнал гэдэг нь Хятад улсын соёл боловсролын хамгийн дээд зэрэглэлийн шагнал бөгөөд төвийн Соёлын яамнаас санаачлан бүх муж хот, ӨЗО-ны соёлын газраас зохион байгуулдаг утга урлагийн үйл ажиллагаа болно.
