solongonews
ХКН хэзээ ч бусдыг жанжлахгүй
2021-11-13 21:51
ХКН хэзээ ч бусдыг жанжлахгүй.

"Өмнө нь төсөөлж ч байгаагүй, харин одоо бодит зүйл болж байна", "Галт тэргэнд сууна гэхээр сэтгэл оволзоод байна", "Хятад улсад баярлалаа"... Хятад-Лаосыг холбосон төмөр зам 12-р сард ашиглалтад орно, үүнд Лаосын ард түмэн сэтгэлийн догдлолоо дарж ядан интернетээр ингэж жиргэцгээсэн аж.

2020 оны байдлаар Хятад улс "Бүс ба зам" дагуу орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 9.2 их наяд ам.доллароос давж, зам дагуу орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалт 140 тэрбум ам.долларт хүрчээ. “Бүс ба зам” санаачилга нь зам дагуу улс орнуудын ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд тасралтгүй тусалсаар байна.

Гэвч “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт ахиц гаргахын хэрээр хүйтэн дайны сэтгэхүйтэй өрнөдийн зарим хүмүүс хардлага төрж эхэлжээ. Тэд өөрийн үзэл бодлогоор Хятад улс "бүс нутагт ноёрхол явуулж байна" хэмээн сэжиглэв. Тэгвэл ийн хэллэг нь ямар ч үндэслэлгүй. "Бүс ба зам" санаачилгыг зөв ойлгохын тулд юуны өмнө ХКН-ын ертөнцийг үзэх үзлийг ойлгох хэрэгтэй.

Өчигдөр буюу 11-р сарын 11-нд нийтэлсэн ХКН-ын ХIХ сонгуулийн Төв хорооны VI бүгд хурлын албан мэдэгдэлд, арван талаас олон улсын анхаарал хандуулсаар ирсэн сэдэв – “ХКН-ын амжилтад хүрсэн нууц нь юу вэ?” гэсэн асуултад хариулт өгчээ.

ХКН үүсэж хөгжсөн цагаасаа алс холын хүсэл тэмүүлэлтэй байсан бөгөөд энэ нь дэлхий дахиныг ноёрхож жанжлах биш, харин дэлхий нийтэд хувь нэмрээ оруулах явдал юм. Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг дэвшүүлэхээс авахуулаад энх тайвнаар хөгжих замыг тууштай баримтлахыг Үндсэн хууль, Намын дүрэмдээ тусгаж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах санаачилга дэвшүүлсэн юм...

Өнгөрсөн 100 жилийн ХКН-ын тэмцлийн замнал нь ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн “ХКН бол Хятадын ард түмэнд аз жаргалтай амьдралыг эрэлхийлдэг улс төрийн нам, мөн хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлсийн төлөө зүтгэдэг улс төрийн нам" болохыг бүрэн гэрчилж байна.

БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад улс санаатайгаар ямар ч дайн дажин, мөргөлдөөн үүсгээгүй, бусад улс орны нутаг дэвсгэрийг түрэмгийлж эдлээгүй. Одоогийн байдлаар Хятад улс НҮБ-ын 30 орчим энхийг сахиулах ажиллагаанд энхийг сахиулах 50 мянга орчим хүчнээ илгээсэн бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас хамгийн олон цэрэг дайчдаа илгээсэн орон болсон юм. Ираны цөмийн асуудлаас авахуулаад Афганистаны нөхцөл байдлыг зохицуулах зэрэгт Хятад улс идэвхтэй эедүүлэг хийж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, амар амгалан байдлыг хамгаалахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн юм.

Хамтын хөгжлийг ахиулахын хувьд ХКН мөн дэлхийн хамгийн том эрх баригч намын үүрэг хариуцлагаа нааштай гүйцэтгэсэн. ХКН ард түмнээ дайчлан чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, түүхэн дэх туйлын ядуу байдлыг арилган, дэлхийн ядуурлыг бууруулах үйлст 70-аас дээш хувийн үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ дараалан 15 жил олон улсад тэргүүн байранд явж ирлээ. Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал нь НҮБ-ын тогтоолуудад бичигдэн орсон нь ХКН глобал засаглалыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан гэдгийг харуулж байна.

"Дэлхий дахин сайн сайхан байж л Хятад улс сайн байж чадна, Хятад улс сайн байвал дэлхий дахинд ач тусаа өгнө." Хятадын ард түмний цусанд бусдыг түрэмгийлэх, жанжлах ген байхгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйд ХКН хэнийг ч ноёрхож дээрэлхэхгүй. ХКН Хятадын ард түмнээ сайн сайхан амьдруулахыг хүсэж байгаа төдийгүй дэлхийн ард түмэн сайн сайхан амьдрахыг ч хүснэ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл