solongonews
“COVID-19”05-р сарын 10-ны өдрийн 00:00 цагийн байдлаар
2020-05-11 10:48
“COVID-19”05-р сарын 10-ны өдрийн 00:00 цагийн байдлаар

   Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 10-нд мэдээлснээр 09-ний өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 17 тохиолдол бүртгэгдэж, 7 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Хүбэй мужид 5, Жилин мужид 3,Ляо Нин мужид 1, Хармөрөн мужид 1 тохиолдлыг илрүүлэв. Нас барсан тохиолдол болон сэжигтэй тохиолдол шинээр нэмэгдээгүй.

Мөн өдөр 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 678 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 4 багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 99. Үүнд 3 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 3 тохиолдол байна. Давхардсан тоогоор 1690 тохиолдол бүртгэгдэж, 1591 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

09-ний өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 141 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Өнөөг хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82918, эдгэрч эмнэлгээс гарсан нь 78144 хүн, нас барсан хүний тоо 4633, эмнэлгийн ажиглалтад 5501 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл