solongonews
Хуавэйгийн орлого 13.1 хувь нэмэгдэв
2020-07-14 10:53
Хуавэйгийн орлого 13.1 хувь нэмэгдэв

Саяхан Хуавэй компани 2020 оны эхний хагасын бизнес эрхлэлтийн үр бүтэмжийн тайлангаа нийтэлсэн байна. Эхний хагас жилд Хуавэйгийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.1 хувиар нэмэгдсэн байна.

2020 оны эхний хагаст Хуавэй 454 тэрбум юанийн борлуулалтын орлого бүтээж, ноднингийн мөн үеэс 13.1 хувиар нэмэгдсэн бөгөөд цэвэр ашгийн хэмжээ 9.2 хувьд хүрчээ. Үүнд операторын бизнесийн орлого нь 159.6 тэрбум юань, компанийн бизнес эрхлэлтийн орлого нь 36.3 тэрбум юань, хэрэглэгчдэд хандсан бизнесийн орлого 255.8 тэрбум юаньд хүрсэн байна.

Хуавэй компанийн мэдэгдсэнээр, өдгөө улс орнууд халдварын сорилттой хичээн тэмцэж байна. Мэдээлэл холбооны технологи цар тахлын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй эдийн засгийн сэргэлтийн хөдөлгүүр болж байна. Хуавэй компани цаашид оператор бизнес нэгж, олон салбарын хамтын ажиллагааны түншүүдтэй хамтдаа хичээн чармайж, интернет сүлжээний тогтвортой үйл ажиллагааг баталгаажуулан, дижталжуулах шинэчлэлийг түргэтгэж, улс орнууд цар тахлын эсрэг тэмцэн, эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг хангана гэжээ.


 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл