
Ли Кэчян энэ удаагийн уулзалтын үр дүнг танилцуулж, Хятадын тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай байх, хамтаар хөгжих үндсэн дээр Хятад Оросын харилцаа болон олон салбар дахь хамтын ажиллагааг хамтаар хөгжүүлж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхээр гол болгосон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хөгжүүлж, хоёр ард түмэнд ашиг хүртээж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэж цохон тэмдэглэлээ.
Дунд жижиг аж ахуйн нэгжийн болон алс дорнодын хамтын ажиллагааны асуултад хариулах үе Ли Кэчян хэлэхдээ, Хятад Орос уламжлалт салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр барахгүй, хамтын ажиллагааны нэн олон салбарыг бий болгох болно. Хоёр орны том аж ахуйн нэгжийн том хүчнийг бадруулахаар барахгүй, эрчим хүч, сансар, агаар, хил дамнасан дэд бүтэц зэрэг стратегийн чанартай том төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бас дунд жижиг аж ахуйн нэгжийн жижиг уян хатан давуу талыг ашиглаж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэчлэлтийн хүчин зүйл нэмэх ёстой гэжээ.
Медведев хэлэхдээ, Оросын тал хоёр орны ерөнхий сайдын тогтмол уулзалт болон хамтын ажиллагааны холбогдох механизмын ил тод үр бүтэмжид сэтгэл хангалуун байна. Хоёр тал идэвхтэй хамтран ажиллах эрэл хүсэл болон бүтээлч бай сууриар одоо байгаа том төслийн хамтын ажиллагаагаа сайн хэрэгжүүлж, хамтын ажиллагааны шинэ салбарыг идэвхтэй хайж, хоёр талын худалдааны цар хүрээг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй. Соёл боловсролын солилцоог эрчимжүүлж, гол сэдвийн нэн олон солилцооны ажиллагаа өрнүүлж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх ёстой гэжээ.
