18 дахь удаагийн Хятад-АСЕАН-ны экспо, Хятад-АСЕАН-ы бизнес ба хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт 13-нд хаалтаа хийжээ. Энэ удаад хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарын хүрээн дэх хамтын ажиллагаа улам бэхэжжээ. Хятад улс гадаад дахь нээлттэй байдал улам өргөжихийг дагаад Хятад-АСЕАН-ы бүх талын хамтын ажиллагааг ч улам гүнзгийрсэн байна.
Эх газар болон тэнгисийн шинэ зам суваг, шинэ боломжуудыг хамтдаа хуваалцах сэдвийн хүрээнд болж байгаа Хятад-АСЕАН-ны холимог тээврийн холбооны үйлчилгээний төв уг уулзалтын үеэр хөшгөө татлаа. Энэ нь тэнгисийн, төмөр замын хосолсон тээвэрлэлтийн үйлчилгээний хэлбэрээр явагдах бөгөөд хоёр талын дэд бүтцийн харилцан холболтыг хурдасгах болно.
