Хайнань мужийн намын хорооны суртал ухуулгын газрын байнгын хорооны дэд дарга, мужийн киноны товчооны дарга, Хайнаний олон улсын киноны наадмын нарийн бичгийн дарга Фү Шюаньгүө саяхан хэлэхдээ, Хайнань муж бодлогын орчноо тасралтгүй сайжруулан, Хайнаний киноны үйлсийг ахиулж, аж үйлдвэрлэлийн хөгжлийг түргэтгэх болно. Хайнанийг кино урлагийн арал болгон бүтээн байгуулж, Америкийн Холливуд, Энэтхэгийн Болливудтай мөр зэрэгцсэн Хайливуд болгохоор эрмэлзэж байна гэжээ.
Хайнаний олон улсын киноны наадам Хайнаний Санья-д болж байна. Кино наадмын хугацаанд зохиогдсон “Хайнаний чөлөөт худалдааны боомтын киноны салбарыг хөгжүүлэх дээд хэмжээний форум—Боломж ба шинэ бүтээмж: Олон улсын чөлөөт худалдааны боомтын киноны аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт болон хөгжил” арга хэмжээнд Фү Шюаньгүө хэлэхдээ, Хайнань арал өвөрмөц байгальтай, ширэнгэн ой, намгархаг газар гэх мэт киноны зураг авалтын баялаг нөөцтэй тул Хайнань арлыг киноны зураг авалтын жинхэнэ байгалийн студи болгосон юм. Энэ оны кино наадамд 114 улс орны 4376 кино оролцож буй нь ноднингийн кино наадмаас 293 хувь нэмэгдэв гэжээ.
