solongonews
Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх 7 муу дадал
2018-08-01 10:44
Эрүүл бус амьдралын дадал нь хүмүүсийн бие махбод, эрүүл мэндэд хөнөөл учруулдаг. Жишээ нь:

1. Өглөө юм идэхгүй байх

Өглөө юм идэхгүй байх нь хүнийг сүр сүлдгүй болгож, ходоодыг шархлуулах, наснаасаа эрт хөгшрөх магадлалд хүргэдэг. Иймээс өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй бөгөөд өндөр энерги бүхий хүнс хэрэглэх хэрэгтэй.

2. Орой цадтал идэх

Орой хэтэрхий их хэмжээгээр хооллох нь таргалалт үүсгэх өндөр магадлалтай бөгөөд ходоодны хэвийн үйл ажиллагаанд харшилж, нойр хулжихад хүргэдэг. Иймээс оройн хоолоо эрт, бага хэмжээгээр идэх нь дотоод шүүрэл чулуужих өвчнөөс үр дүнтэй сэргийлдэг. Мөн оройн хоолондоо мах багатай, жимс, хүнсний ногоо илүү хэрэглэхийг зөвлөж байна.

3. Хоолыг хэт хурдан идэх

Хоолоо дутуу зажилж залгиснаас болж ходоод гэдэсний ачаалал хүндэрч, таргалуулдаг.

4. Ус хэт бага уух

Ус бага уух нь тархины хөгшрөлтийг түргэсгэж, тархи, зүрхний өвчин үүсгэн, дотор эрхтний шинэ хуучны солилцоонд нөлөөлдөг. Иймээс өдөр бүр 2000СС ус ууж байх хэрэгтэй аж.

5. Жимсээр хоолыг орлуулах

Байнгын чанартай жимсээр хооллох нь хүний биед шаардагдах уураг, өөх зэрэг шим тэжээл дутагдан, улмаар өвчин үүсгэх боломжтой. Жимс нь хүний биед витамин, эрдэс бодис нөхдөг учраас үдээс өмнө идэхийг зөвлөж байна.

6. Хоолны дараа тамхи татах

Хоолны дараа тамхи татах нь бусад цагт татахаас илүү хүний биед 10 дахин хор хөнөөл учруулдаг. Хоолны дараа ходоод гэдэсний үйл ажиллагаа хурдсаж, цусны эргэлт түргэсдэг учраас энэ үед тамхины хорыг шингээх чадвар ч мөн оргилдоо тулдаг байна.

7. Цайны навчийг урт хугацаагаар дэвтээж уух

Халууныг хадгалах аяганд урт хугацаагаар цай дэвтээх нь цайнд агуулагдах витаминыг эвдэж, танник хүчил ялгаруулдаг учраас хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Иймээс үргэлж цайны навчаа сольж уухыг зөвлөж байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://www.mw.haixi.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл