Өсөн үржсэн Улаан өрвилдэй
2019-03-22 11:18
7 байсан Улаан өрвилдэй өнөөдөр болоход 2600 болж өсөн үржсэн байна.

Улаан өрвилдэйг “Дорно дахины эрдэнэ” хэмээдэг. Улаан өрвилдэй нь Хятад, Япон, ОХУ, БНСУ зэрэг улсаар түгээмэл байдаг. Ан агнуур, экологийн гамшгаас болоод 20-р зуунд Улаан өрвилдэй нь маш цөөрсөн билээ. 1981 оны 05-р сарын 23-ны өдөр дэлхийд зөвхөн долоохон үлдээд байсан Улаан өрвилдэй Хятадын Шанши мужийн Ханьжүн хотод байгааг илрүүлсэн юм.
Түүнээс хойш 30 гаруй жилийн турш маш сайн хамгаалан, эрдэм шинжилгээний ажилтнууд Улаан өрвилдэйд хиймэл үржүүлэг хийх, арчлан тэжээх, Улаан өрвилдэй байгалийн жамаар өсөн үржих зэрэг талд ажиллаж Хятадын Улаан өрвилдэй 7 байсан бол 2600 болон өссөн байна.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
