solongonews
Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан өвчтөнүүд бүгд эдгэрлээ
2020-06-05 16:03
Үхань хотын эмнэлэг хэвтэн эмчлүүлж байсан шинэ төрлийн коронавирусний халдвар авсан өвчтөнүүд бүгд эдгэрлээ.

Үхань хотын Эрүүл мэнд, халамжийн хорооноос 06-р сарын 05-ны өглөө мэдээлснээр, 06-р сарын 03-ны өдөр Үхань хотын уушгины эмнэлэгт эмчлүүлж байсан коронавирусний халдвар авсан хамгийн сүүлийн гурван өвчтөнд 24 цагаас дээш хугацаанд хоёр удаа нуклейн хүчлийн шинжилгээг хийсэн үр дүн нь сөрөг гарсан төдийгүй биеийн хэвийн температур шинж тэмдгүүд алга болсон байна. Үндэсний шинжээчдийн бүлгээс үнэлсэн 06-р сарын 04-ний өдөр тэд шалгуурыг хангасан байна. Ийнхүү Үхань хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан коронавирусний халдвар авсан өвчтөнүүд бүгд эдгэрсэн байна.

06-р сарын 01-ний өдрийн 00:00 цагийн байдлаар Үхань хотын зүүн Шиху дүүрэгт 14 өдөр дараалан шинэ төрлийн коронавирусний тохиолдол гараагүй байна. Одоогоор Үхань хотын бүх дүүргүүд эрсдэл багатай бүсүүд болжээ.   

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл