Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээр өргөн уудам хөдөө орон нутагт коллеж, их, дээд сургуулийн урлагийн тэнхимийн багш, оюутнууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд олон түвшний бүх чиглэлд хандуулсан урлагийн хэлбэрээр хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад оролцож, уламжлалт тосгоныг хамгаалах, уламжлалт гар урлалыг сэргээн хөгжүүлэх, хөдөө бүс нутгийн соёлын өвийн шинэчлэл, үзэсгэлэнт хөдөө тосгоныг бүтээн байгуулах зэрэг тал дээр олон ажил хийж амжилтад хүрч чадсан. Ядуурлыг бууруулах тэмцлийн туршлага, арга хэмжээ нь хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн хэрэгжилтэд онол, практикийн баталгаа болж, их, дээд сургуулийн хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийн явц дахь чухал ач холбогдлыг хүмүүст таниулсан юм.
Урлагийн боловсрол хөдөө бүс нутагт боловсон хүчин бэлдэнэ
Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэхэд хамгийн чухал нь боловсон хүчин бэлдэх. Хөдөө бүс нутаг, хот суурингийн хөгжилд урт хугацааны үйлдвэрлэл, амьдралын материал, хүний нөөц, уламжлалт соёлын хангамжийг хангасан төдийгүй, шилдэг боловсон хүчин ч хот орж, хот суурингийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. Хөдөө бүс нутгийн боловсон хүчин хомс нөхцөлд хандуулан их, дээд сургуулиуд урлагийн боловсрол зохион байгуулж дэмжлэг үзүүлсэн гэж хэлж болно.

Хэбэй мужийн Баодин хотод зохион байгуулсан “И Шүй гурван жил тутмын үзэсгэлэн”
Хятадын зүүн болон баруун бүс нутаг хамтын ажиллагаа, харилцан туслах зэрэг арга хэмжээгээр олон тооны урлагийн дээд сургуулийн сайн дурын багшийн багийг Хятадын баруун бүс нутгийн хоцрогдмол бүс нутагт илгээсэн байна. Тэд тухайн нутгийн урлагийн боловсролыг дэмжин, урлагийн боловсролын төвшнийг дээшлүүлж, боловсон хүчин бэлтгэж орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байна. Хөдөө орон нутгийн урлагийн олон багш нар “Үндэсний сургалтын хөтөлбөр”-өөр дамжин их, дээд сургуульд суралцах боломжтой болж, өөрсдийгөө сайжруулсан байна. Мөн хөдөө бүс нутгийн маш олон гар урчууд Соёл, аялал жуулчлалын яам, Боловсролын яамны “Биет бус соёлын өвийн уламжлагчийн судалгаа, сургалтын төлөвлөгөө”-өөр их, дээд сургуульд суралцаж байна. 2015 оноос эхэлж хэрэгжсэн энэхүү сургалтын хөтөлбөрт өнөөг хүртэл 100 гаруй их, дээд сургуулийн урлагийн танхим оролцсон. Нэгэнт хэдэн арван мянган биет бус соёлын өвийн уламжлагч болон гар урчуудыг хамарсан. Тэдний дундах ихэнх хүмүүс хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үйлсийн удирдан дагуулагч болсон юм.
Их, дээд сургуулийн урлагийн практик үйл ажиллагаа хөдөө бүс нутгийн өсвөр насны хүүхдүүдэд урлагийн боловсрол хүртээж, орон нутгийн гар урчуудын байгалийн гоо сайхан, нийгмийн гоо үзэсгэлэн, урлагийн гоо сайхныг сонирхон үнэлэх гоо зүйн төвшнийг дээшлүүлсний зэрэгцээ хөдөө орон нутгийн иргэдийн гоо сайхныг үнэлэх, хүлээн авах чадварыг дээшлүүлсэн. Ингэснээр үзэсгэлэнт хөдөө нутгийн соёлыг бий болгох бүтээн байгуулалтад маш олон хүмүүс оролцож, хөдөө бүс нутгийн гоо зүйн боловсролыг сурталчлан, түгээх ажилд онцгой хувь нэмэр оруулсан юм.
Уламжлалт хөдөө орон нутгийн шинэ амьдрал
Хөдөө бүс нутаг бол Хятадын уламжлалт соёл урлагийг хөгжүүлэх өлгий нутаг юм. Хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалт тосгон газар орны онцлогтой, үйлдвэрлэл амьдралын элбэг хэв маягийг бүрдүүлснээр Хятадын олон олон уламжлалт хөдөө тосгон газар тариалангийн соёл иргэншлийн үнэт өв байдаг. Эдгээр уламжлалт тосгонуудыг хамгаалах нь даруй хөдөө тосгоны орчин үеийн хөгжлөөс шалтгаалж устах шахсан уламжлалт соёлыг хамгаалж буй явдал юм.
Орон сууц, бүтээн байгуулалтын яам болон Аялал жуулчлалын яамнаас 2012 оноос эхлэн уламжлалт тосгоныг бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсний улмаас өнөөг хүртэл нийт 7000 гаруй тосгон Хятадын уламжлалт хөдөө тосгоны нэрийн жагсаалтад хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан байна. Эдгээр уламжлалт тосгоныг сонгох, бүртгүүлэх, нэр хадах бодит ажлын явцад урт хугацаагаар хөдөө орон нутгийг хөгжүүлэх судалгааны буюу практик үйл ажиллагаанд оролцоотой байсан их, дээд сургуулиуд чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна, уламжлалт тосгоныг хамгаалан хөгжүүлэх бодит явцад урлагийн их, дээд сургуулиуд төлөвлөгөө тогтоох, барилгын ажил хийх, соёлын өвийн хамгаалалт болон залгамжлалын чиглэлээр судалгааны буюу эрдэм шинжилгээний дэмжлэг үзүүлснийг хэлэх ёстой. Үүний улмаас хөдөө орон нутгийн орон зайн хэлбэрийг хамгаалан шинэчлэхээс эхлээд хөдөө тосгоны экологийн тогтвортой байдлыг хадгалах хүртэлх уламжлалт тосгоны түүх, соёлын утга санааг бүрэн судалж, уламжлалт хөдөө тосгоныг физик орон зайгаас соёлын орон зай хүртэлх хөгжлийн системийг бий болгосон байна.

Гүйжүө мужийн Лейшань шяний Жян Малао тосгоны мөнгөн эдлэлийн дэлгүүр
Их, дээд сургуулиудын практик ажлын үр нөлөөгөөр уламжлалт хөдөө тосгонууд шинэ амьжиргааны эрч хүчтэй болж, олон тооны жирийн тосгодын хувьд урлагийн их, дээд сургуулийн оролцоо нь тус тосгоны дүр төрхийг өөрчилж нөлөөлж байдаг. Газар зүйн орчны онцлогт зохицуулсан хөдөө орон нутгийн төлөвлөлт ба архитектурын зураг төсөл, байгаль экологийн хууль тогтоомжид нийцсэн хөдөө орон нутгийн үзмэрийн өөрчлөлт, иргэдийн оролцоотой хөдөө бүс нутгийг байгуулах зэрэг олон нийтийн урлагийн үйл ажиллагааны хэрэгжилт нь сүүлийн хэдэн жилүүдэд ерийн хөдөө тосгоны дүр төрхийг ихээр хувируулсан юм. Хөдөө орон нутаг үзэсгэлэнтэй, уул ус хөхөмдөг ногоон болсон нь хүмүүсийг гэр орныхоо тухай сайн сайхан дурсамжийг өөрийн эрхгүй эргэцүүлэн санагдуулах болсон байна.
Уламжлалт гар урлал аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлнэ
Уламжлалт гар урлал нь Хятадын уламжлалт шилдэг соёлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мөн хөдөө бүс нутгийн үйлдвэрлэл амьдралын чухал агуулга төдийгүй, урт хугацаанд иргэдийн амьжиргаагаа авч явах арга зам байсан. Уламжлалт гар урлалын хөгжил хөдөө орон нутгийн аж үйлдвэрийг хөгжүүлсний улмаас хөдөөгийн маш олон иргэдэд нутагтаа бизнес эрхлэн, баян чинээлэг амьдралыг эдлэх боломжоор хангасан юм.
Коллеж, их сургуулийн урлагийн практик үйл ажиллагаа хөдөө орон нутгийн хүмүүст уламжлалт гар урлалын үнэ цэнийг илүү сайн ойлгоход нь тусалдаг. Соёлын биет бус өвийг судлах, хамгаалах, биет бус соёлын өвөөр ядуурлыг бууруулах чиглэлээр үр нөлөө үзүүлдэг. Аялал жуулчлалын яам болон орон нутгийн Засгийн газрын дэмжлэгээр 2015 оноос хойш БНХАУ-ын хэмжээнд уламжлалт гар урлалын ажлын станц зохицуулсан байна. Эдгээр үйл ажиллагаа явуулдаг ажлын станцын ихэнх хэсэг нь ядуу буурай хөдөө тосгонд байрладаг. Урлагийн их, дээд сургуулиуд эдгээр станцыг ажиллуулсан байдаг. Эдгээр станц бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийн зарчмуудыг баримталж, уламжлалт гар урлалыг сэргээн, ядуурлыг зорилтот түвшинд арилгахад туслахаар зорилго болгосон байна. Их, дээд сургуулиуд болон хөдөө орон нутгийн хоорондох биет бус соёлын өвийн уламжлал залгамжлалын харилцааны цонх болсон уламжлалт гар урлалын ажлын станц нь модон сийлбэр, хулсан сүлжмэл, хатгамал, орон сууцны барилга зэрэг уламжлалт арга техник дээр суурилдаг. Эдгээр станцууд дизайнер, өв залгамжлагчдын хоорондын яриа хэлэлцээр, уламжлалт гар урлалын талаарх лекц унших арга хэмжээ, ур чадвар эзэмшүүлэх сургалт, уралдаан тэмцээн, үзэсгэлэн зохион байгуулах, төлөвлөх гэх зэрэг уламжлалт гар урлалыг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулахын улмаас уламжлалт гар урлалыг орчин үеийн амьдралд нэвтрүүлэх тухай гүнзгий судалгаа хийж, орчин үеийн амьдралд уламжлалт гар урлалын функционал өөрчлөлт, гоо зүйн сайжруулалт, шинэлэг хөгжлийг судлахад чухал хувь нэмэр оруулсан байна.
Уламжлалт гар урлалын үйл ажиллагааны станц тухайн бүс нутгийн гар урчуудын сургалтад чиглүүлснээр урчуудын ур чадвараа илүү сайн өвлөн хамгаалахад нь дэмжлэг үзүүлэв. Станц нь мөн хөдөө орон нутагт биет бус өвийн ажил эрхлэлтийн жижиг үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлж, бүтээгдэхүүний боловсруулалт, маркетинг хийхэд нь тусалж, шинэ зах зээл, гоо зүйн хэрэгцээг хангасан бүтээгдэхүүнийг судлан хийж, хөдөө орон нутгийн гар урлалын үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна. Өнөөдрийг хүрэхэд их, дээд сургуулийн урлагийн боловсролоор дамжин ажил олголт, орлого нэмэгдүүлэх, уламжлалт гар урлалыг орчин үеийн нийгмийн хэрэгцээнд зохицуулах зэрэг тал дээр орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын салбарт үйлчилж, эцэст нь хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх хөгжлийн замаар замнаж байна.

Сычуань мужийн Даомин суурингийн уламжлалт гар урлалын үзэсгэлэн
Коллеж, их, дээд сургуулийн урлагийн практик нь орчин үеийн хөдөө орон нутгийн соёлыг бий болгоход ч анхаарал хандуулж, хөдөө орон нутгийн урлагийн наадам, урлагийн төслүүдийг идэвхтэй боловсруулж, төлөвлөж байдаг. Орчин үеийн урлагийн практик, эсвэл урлагийн цогц аргуудаар дамжуулан хөдөө орон нутгийн онцлог бүхий урлагийн наадам, концерт зэргийг зохион байгуулж, хөдөө орон нутгийн соёлын хэлбэрийг шинэчлэхээр хөдөө бүс нутгийн бүтээн байгуулалтад үйлчлэх урлагийн янз бүрийн боломжийг судалж, хөдөөгийн соёлын өв залгамжлал, хөгжилд өнгө нэмж буй.
Коллеж, их, дээд сургуулийн хөдөө орон нутгийн урлагийн практик үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд боловсролын туслалцаа, эрдэм шинжилгээний судалгаа, нийгмийн үйлчилгээ, соёлын өв залгамжлал зэрэг тал дээр эдийн засгийн болон соёлын хөгжлийн тасралтгүй, хүчтэй баталгаа болж өгдөг. Үүний зэрэгцээ хөдөө орон нутгийг бүтээн байгуулах бүх үйл явцад оролцсоноор их, дээд сургуулийн багш сурагчид ч практик туршлага болон соёлын нөлөөг хүртсэн юм. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх нь урт хугацааны судалгааны сэдэв мөн. Энэхүү судалгааг хийх явцад багш сурагчид, хөдөөгийн иргэд бүр ашиг хүртэгч болно. Тэд зөвхөн судалгааны үр бүтээл ба нийгмийн үр ашгийг л хүртэх төдий биш, харин илүү чухал зүйл бол амьдралын баялаг туршлага, сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий байдал юм.
