”Даяаршил, чөлөөт худалдааны ирээдүйд хандах” сэдэвтэй Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит хурал 23-нд Хайнань мужийн Бө-Аод болж,1800 гаруй төлөөлөгч оролцов.
Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жю Вэньжун хэвлэлийн бага хурлын үеэр:
- 2017 оны ээлжит хурал нь гол сэдвийн хүрээнд "Нэг бүс нэг зам", "Өсөлт", "Өөрчлөлт", "Шинэ эдийн засаг" зэрэг дөрвөн хэлэлцэх хэсэг гаргаж, нээлтийн ёслол, бүгд хурал, 44 удаагийн салбар чуулга уулзалт, 17 удаагийн дугуй ширээний хурал, мөн хоёр удаагийн гол сэдэвт хүлээн авалт зэрэг 65 арга хэмжээ зохион байгуулна гэж хэлсэн байна.
Тэрээр цааш нь:
- Даяаршил хэмээх энэ сэдвийн дагуу хурлын нээлтийн ёслолын дараа улс орнуудын Засгийн газрын удирдагч, эрдэмтдийг урьж бүгд хурал хуралдуулна. Мөн хурлын үеэр зөвлөл болон гишүүд нийтлэг ойлголтод хүрвэл тус сэдвээр санаачилга гаргана гэж хэллээ.
Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалт Засгийн газрын бус, ашгийн бус олон улсын байгууллага юм. 2001 онд байгуулагдсанаас хойш Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулахаар хичээл зүтгэл гаргаж, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд оюуны дэмжлэг үзүүлж байна гэж хэлсэн байна. \УРЬХАН\
