solongonews
Лю Шяомин Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр томилогдов
2021-04-15 11:03
Лю Шяомин Хятадын Засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр томилогдов.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 04-р сарын 12-ны өдөр Элчин сайд Лю Шяоминг Хятадын засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгчийн албан тушаалд томилсон гэдгийг зарласан байна. Жао Лижянь хэлэхдээ:

- Элчин сайд Лю Шяомин бол ажлын асар их туршлагатай, Солонгосын хойгийн асуудлыг сайн мэддэг ахмад дипломатч юм. Тэрээр Египетэд суугаа Элчин сайд, Төв хорооны Гадаад харилцааны ажлыг удирдах албаны орлогч дарга, Хойд Солонгост суугаа Элчин сайд, Их Британид суугаа элчин сайд зэрэг өндөр албан тушаалыг хариуцаж байсан. Түүний гол үүрэг бол Гадаад хэргийн яаманд туслан Солонгосын хойгийн асуудлыг зохицуулан, холбогдох талуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлж, хойгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэх явдал болно гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл