
Хятадын Ши Жяжуан хот 01-р сарын 06-ны орой хэвлэлийн бага хурал хийлгэж цар тахлын сэргийлэлтийн сүүлийн үеийн байдлыг мэдэгдэв. Тус өдрийн үдээс хойших 17:00 цаг хүртлэх байдлаар Ши Жяжуан хот давхардсан тоогоор 2 сая хүнээс шинжилгээний дээж авснаас 7 тохиолдлын дүн эерэг гарсан байна.
Ши Жяжуан хотын дэд дарга Мэн Шянхуны танилцуулснаар тухайн өдрийн өглөөнөөс эхлэн муж, хотын эмчилгээний байгууллага, гуравдагч талын байгууллага зэргийн 19754 оношилгооны эмч тус хотын нийт хүмүүст нуклейн хүчлийн шинжилгээ хийх ажилд оролцож, өдгөө оношилгооны олон багийнхан тосгон, хороололд хүрч ажлаа үргэлжлүүлж байна.
01-р сарын 06-наас тус хотын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийг эмх цэгцтэйгээр зогсоолоо. Амралтын хугацаанд сургуульд байхгүй сурагчид оршин суугаа газартаа нуклейн хүчлийн шинжилгээ өгч, сургуулийн дотуур байранд байдаг сурагчдад битүүмжилсэн хяналтын арга хэмжээ хэрэгжүүлэн, эдгээр сурагчид сургуульдаа нуклейн хүчлийн шинжилгээ өгөх юм.
Пукейн хүчлийн шинжилгээ хийгдэх энэ хугацаанд оршин суугчдын хэвийн амьдралыг баталгаажуулахын тулд тус хотынхон төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг нөөцөлсөн бөгөөд өдгөө зах зээлийн барааны нөөц ерөнхийдөө хангалттай, үнэ тогтвортой байна.
