solongonews
Хятадын аялал жуулчлалын салбарт ажиллах хүний тоо 33 сая болно
2017-07-03 16:06
Хятадын аялал жуулчлалын товчооноос сүүлийн өдрүүдэд “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний аялал жуулчлалын салбарын боловсон хүчний хөгжлийн хөтөлбөрийг нийтэлсэн байна.

2020 он гэхэд Хятадын аялал жуулчлалын салбарт ажиллах хүний тоо “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний үед 27.98 сая байсан бол 33 сая болж, аялал жуулчлалын боловсон хүчний тоо 6.7 сая хүнээс 8.25 сая болж нэмэгдэнэ гэсэн байна.

Уг хөтөлбөрт Хятадын аялал жуулчлалын салбар нэгэнт Хятадын үндэсний стратеги системийн бүрэлдэхүүн хэсэг болж, Хятадын нийгэм болон эдийн засгийн хөгжлийн стратегийн тулгуур хүчин болж хөгжсөн тухай онцолсон байлаа.

Үүнээс гадна аялал жуулчлалын боловсон хүчний нийт хэмжээ, чанар чансаа, бүтэц зэрэг талаар аялал жуулчлалын салбарын хурдтай хөгжилд зохицож чадахгүй байгаа, мэргэжилтнүүдийн менежментийн систем төлөвшөөгүй болон хөгжлийн орчинг үргэлжлэн сайжруулах хэрэгтэй байгаа зэрэг шинэ нөхцөл байдалд аялал жуулчлалын салбарын боловсон хүчний зарим асуудлуудыг зааж гаргасан байв.

Эдгээр асуудлуудад зориулан “'13-р таван жилийн төлөвлөгөө'-ний аялал жуулчлалын салбарын боловсон хүчний хөгжлийн хөтөлбөр” -т 2020 он болоход хангалттай,шилдэг бүтэцтэй,сайн чанар бүхий аялал жуулчлалын салбарын хөгжилд зохицсон аялал жуулчлалын боловсон хүчнийг бүтээн байгуулах талаар санал болгосон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл