solongonews
Үндэстэн дамнасан хөрөнгийн урсгал сайжрав
2018-01-18 21:55
2017 онд Хятадын үндэстэн дамнасан хөрөнгө мөнгөний урсгал илэрхий сайжирч, гадаад валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй байна

Энэ сарын18-нд Бээжин хотноо Хятадын Гадаад валютын асуудал эрхэлсэн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч, Төлбөр тооцооны хэлтсийн дарга Ван Чүнь-Ин:  2017 онд Хятадын үндэстэн дамнасан хөрөнгө мөнгөний урсгал илэрхий сайжирч,  гадаад валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй байна  гэжээ.

Ван Чүнь-Ин танилцуулахдаа: Өнгөрсөн онд, Гадаад валютын үндэсний газар өөрчлөлтийг ахиулан, эрсдэлээс урьдчилан сэргийлж, үндэстэн дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтыг  хялбарчлах түвшнээ байнга дээшлүүлж, санхүүгийн зах зээлийг нээлттэй болгон,  бодит эдийн засгийн хөгжлийг дэмжсээр ирсэн бөгөөд үндэстэн дамнасан хөрөнгө  мөнгөний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гадаад валютын хууль  бус үйл ажиллагаанд хатуу цохилт өгч, үндэсний гадаад эдийн засаг, санхүүгийн  аюулгүй байдлыг хамгаалж чадсан гэжээ.
Бүртгэлээс үзвэл, 2017 оны 12-р сарын эцэс хүртэлх байдлаар, Хятадын  гадаад валютын нөөцийн хэмжээ 3 их наяд 139 тэрбум 900 сая ам.долларт хүрсэн нь  өнгөрсөн оны эцсээс 129 тэрбум 400 сая ам.доллараар өсөн нэмэгджээ. Үүнд, 2-12-р  сар хүртэл гадаад валютын нөөцийн хэмжээ 11 сар дараалан нэмэгдсэн үзүүлэлт  гарчээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл