solongonews
Гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өсөв
2023-02-21 11:34
01-р сард гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн байна

     Сурвалжлагч 20-ны өдөр Худалдааны яамнаас энэ оны 01-р сард Хятад улсад гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 127 тэрбум 690 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын хувьд боловсруулах аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үеэс 40.4 хувиар өссөн.  Өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт өмнөх оны мөн үеэс 62.8 хувиар өсөж, үүнд өндөр технологийн аж үйлдвэр өмнөх оны мөн үеэс 74.5 хувиар өсөн, өндөр технологийн үйлчилгээний салбар 59.6 хувиар өссөн байна. Бүс нутгийн хуваарилалтын хувьд зүүн, төв, баруун бүсэд гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үеийнхээс 13.4 хувь 25.9 хувь ба 21.6 хувиар тус тус өссөн байна.

 Оны эхний сард гадаадын хөрөнгийн бодит ашиглалтын хэмжээ 100 тэрбум юаниас давж, тогтвортой өсөлтөд хүрсэн нь Хятад улсын эдийн засаг хүчирхэг, эрч хүчтэй, асар их нөөцтэй, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвар тасралтгүй нэмэгдсээр байгааг бүрэн харуулж байна.

       Дараагийн алхамд холбогдох хэлтэс, бүс нутаг зах зээлд нэвтрэх боломжийг үргэлжлэн өргөтгөж, бизнесийн орчныг иж бүрэн оновчтой болгон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зорилтот үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгжүүдийн тайлагнаж буй хүндрэлтэй асуудлуудын уялдаа холбоог нэмэгдүүлэн, сайн чанарын гадаадын хөрөнгийн нөөцийг хадгалж, гадаадын өндөр чанартай хөрөнгийг татахыг хичээнэ. Худалдааны яамны холбогдох хүн:

- Дэлхийн олон орны хөрөнгө оруулагчид Хятадад хөрөнгө оруулалтаа үргэлжлэн өргөтгөж, судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлэн бизнесийн салбарыг өргөтгөх ажлыг түргэтгэхийг хүсэж байх мөртөө хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход хамтдаа оролцож, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдал, уян хатан байдлыг хамтдаа хамгаалж, өөрийгөө илүү их хөгжүүлнэ гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл