Сэтгүүлчид саяхан Худалдааны яамнаас ойлгосноор: 2024 оны эхний дөрвөн сард Хятад улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж, үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 2 тэрбум 431 сая юаньд хүрсэн бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.8 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор экспорт 984 тэрбум 690 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгдэж, импорт 1 тэрбум 44727 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21,2 хувиар өссөн байна.
Мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа өссөөр байна. Эхний 4 сард мэдлэг шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 963 тэрбум 720 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна. Үүний дотор, мэдлэг шаардсан үйлчилгээний экспортын хэмжээ 556 тэрбум 290 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,3 хувиар өссөн бол оюуны өмчийн нөөц ашигласны төлбөр, хувийн соёл, зугаа цэнгэлийн үйлчилгээ 26,8 хувь ба 16,7 хувиар тус тус өссөн байна. Мэдлэг их шаарддаг үйлчилгээний импортын хэмжээ 407 тэрбум 430 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10,9 хувиар өссөн бол хувийн соёл, зугаа цэнгэлийн үйлчилгээ болон бусад арилжааны үйлчилгээ 54,5 хувь ба 15 хувиар тус тус өсчээ.
Аялал жуулчлалын үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Эхний дөрвөн сард аялал жуулчлалын үйлчилгээ эрчимтэй өсөлтөө хадгалсаар байж, аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 660 тэрбум 300 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.6 хувиар нэмэгдэж, үйлчилгээний худалдааны хамгийн том салбар болжээ. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Хятад улс Франц, Герман, Итали болон бусад улс орнуудад визгүй зорчих бодлогыг дараалан хэрэгжүүлж, Антигуа, Барбуда, Сингапур, Тайланд зэрэг улстай харилцан визгүй зорчих гэрээ байгуулжээ.
Өнөөгийн байдлаар үйлчилгээний салбар нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж, үйлчилгээний худалдаа, барааны худалдаа, дижитал худалдаа нь улс орны хүчирхэг худалдааны гүрнийг байгуулах “гурван тулгуур” болоод байна. Дижитал технологид хурдацтай нээлт хийж, төрөл бүрийн салбарт дижитал өөрчлөлтийг гүнзгийрүүлэн хөгжүүлснээр хил дамнасан үйлчилгээний худалдааны чадавхийг улам идэвхжүүлж, дэлхийн худалдааны өсөлтийн чухал хөдөлгүүр болсон банйа. Худалдааны яам дараагийн алхамд, үйлчилгээний импорт экспортын бүтцийг оновчтой болгож, мэдлэг шаардсан үйлчилгээний экспортыг ахиулж, Хятадын уламжлалт анагаах ухаан зэрэг нарийн мэргэжлийн үйлчилгээний экспортыг өргөтгөж, судалгаа шинжилгээ ба дизайн, эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн хийг бууруулах, байгаль орчин, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг үйлчилгээний импортыг өргөтгөнө.
