solongonews
2030 он,2034 оны өвлийн олимпийн наадмын зохион байгуулах газрыг ирэх онд тогтооно
2023-10-16 17:37
2030 он,2034 оны өвлийн олимпийн наадмын зохион байгуулах газрыг ирэх онд тогтооно

        Олон улсын олимпийн хорооны 141 дүгээр бүгд хурал 10-р сарын 15-нд хуралдаж, 2030 он болон 2034 оны өвлийн олимпийн наадмын зохион байгуулах газрыг ирэх онд тогтоох тухай тогтоол баталжээ.

        Өвлийн олимпийн талаарх судалгааны тайлангаас харахад цаг агаар дулаарснаар дэлхийн өвлийн олимпийг зохион байгуулах тохиромжтой бүс нутгийн тоо аажмаар буурна. Энэ сорилтыг даван туулахын тулд Олон улсын олимпийн хорооны Ирээдүйн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зүгээс өмнө нь 2030 болон 2034 оны өвлийн олимпийг зохион байгуулах газрыг нэгэн зэрэг тогтоохыг санал болгосон байна. Энэ саналыг мөн өдрийн Олон улсын олимпийн хорооны бүгд хуралдаанаар гишүүдийн дийлэнх олонх нь баталсан байна.

        Олон улсын олимпийн хорооны ирээдүйн өвлийн олимпийн наадмын танхимын дарга Стосын илэрхийлэхдээ, Дараагийн хоёр өвлийн олимпын зохион байгуулах газрыг нэгэн зэрэг тогтоох нь олимпийн спортын "тогтвортой байдал"-д тохиромжтой. Учир нь энэ нь 2034 он хүртэл олимпийн найдвартай зохион байгуулагчийг баталгаажуулаад зогсохгүй, Олон улсын олимпийн хорооны зүгээс өвлийн олимпийн ирээдүйн талаар бодож үзэх цаг өгдөг гэжээ.

        Одоогоор Швед, Швейцарь, Франц улсууд 2030 оны өвлийн олимпийг зохион байгуулах сонирхолтой байгаа бол өмнө нь 2030 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан Японы Саппоро хот татгалзахаа мэдэгдээд байна. 2028 оны зуны олимптой ойр ойрхон байхаас зайлсхийхийн тулд АНУ-ын Солт-Лэйк Сити хот 2034 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна.

        Ирээдүйн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагч орны хороо нь уг наадмыг зохион байгуулах санал тавьсан улс бүрт боломжийн судалгаа хийж байгаа гэж ойлгож болно. Хэрэв бүх зүйл сайхан болбол тус хороо ирэх сард Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшигчдийг санал болгон танилцуулж, яриа хэлэлцээний дараагийн алхамыг эхлүүлэх бөгөөд ирэх жилийн Олон улсын олимпийн хорооны бүгд хуралдаанаар зохион байгуулагч хотыг сонгох болно.

        2017 онд түүхэндээ анх удаа Олон улсын олимпийн хороо хоёр олимпийн наадмыг зохион байгуулах газрыг нэгэн зэрэг тогтоох шийдвэр гаргасан юм. Парис, Лос-Анжелес хотыг 2024 болон 2028 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотоор зарлажээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл