ХКН-ын XIX хурлын хэвлэл мэдээллийн төв 10 дугаар сарын 21-ний өдөр 4 дэх удаа Сэтгүүлчдийг хүлээн авч уулзах хурал зохион байгуулав. Улмаар Үндэсний Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн эрхлэгч Хэ Лифэн, орлогч эрхлэгч Жан Юн, Нин Жижэ нарыг урьж, “Шинэ хөгжлийн үзэл баримтлалаар хошууч болгон Хятадын эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжье” сэдвийн эргэн тойронд холбогдох нөхцөл байдлыг танилцуулж, мөн сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Хятад улсын дотоод, гадаадын 320 гаруй сэтгүүлчид хуралд оролцлоо.
Таван жилийн турш Хятад улсын эдийн засаг тогтвортой хөгжлийн байдлаа баталсаар ирлээ
- 2012 оноос хойш дэлхийн эдийн засаг хүнд хэцүү байдлаасаа гарахын тулд хүчлэн зүтгэж байгаа хэдий ч Хятад улсын эдийн засаг тогтвортой хөгжлийн байдлаа баталсаар ирсэн гэж Хэ Лифэн хурлын үеэр хэлсэн бөгөөд “Тогтвортой” болон “Хөгжил”-ийн тухай тэрээр бодитой тайлбарласан байна.

Үндэсний Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн эрхлэгч Хэ Лифэн
“Тогтвортой” гэдэг нь дөрвөн тал дээр илэрч байна. Тодруулбал,
Нэг. Эдийн засгийн гол индекс нэлээд тогтвортой. 2013 оноос 2016 онуудад эдийн засгийн нидекс жилд дунджаар 7.2 хувиар өссөн бол энэ оны эхний гурван улирлын эдийн засгийн өсөлтийн хурд тус тус 6.9 хувь, 6.9 болон 6.8 хувь байсан. Эдийн засгийн өсөлт өндөр хурдтай байсан нь аажмаар дунд хурдтай болсон хэдий ч эдийн засгийн өсөлтийн хэмжээ удаа бүр өнгөрөгч оноосоо тодорхой хэмжээгээр нэмэгдэж ирсэн байна. Энэ онд мөн 6 их наяд юаниас дээш нэмэгдэх боломжтой бөгөөд энэхүү нэмэгдлийн хэсэг нь дунд зэргийн хэмжээтэй хөгжингүй улсын бүтэн жилийн эдийн засгийн ерөнхий хэмжээтэй тэнцэх аж.
- Энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүргэх төлөвлөгөө тун удахгүй биелэх бөгөөд жилийн эцсийн эдийн засгийн ерөнхий хэмжээ 80 их наяд юаниас давах болно гэж Хэ Лифэн итгэл төгөлдөр ярьсан юм.
Хоёр. Барааны үнэ нэлээд тогтвортой байсан нь эдийн засгийн хөгжилд маш сайн хөгжлийн орчин бүрдүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд ХҮИ /хэрэглээний үнийн индекс/ -ийн өсөлтийн хэмжээ 2 хувь орчим тогтворжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ч нэлээд тогтвортой байсан юм.
Гурав. Ажил олголт нэлээд тогтвортой байсан. 2012 онд бүх улсын хэмжээний хот сууринд нийт 12.6 сая хүнд ажил олгосон бол 2013 оноос хойших ажил олголтын хэмжээ нэг жилд дунджаар 13 сая хүнээс давсан. 2017 оны хувьд 09 дүгээр сар болоход ажил олголтын хамжээ нэгэнтээ 10.97 сая хүнд хүрч, жилийн эцэс гэхэд мөн 13 саяыг давах магадлал өндөр болсон байна.
Ядуурлыг бууруулах эцсийн тэмцэл бүх талаар өрнөсөн. Таван жилийн хугацаанд 60 сая гаруй иргэд үндсэндээ ядуурлаас ангижирсан байна.
“Хөгжил” гэдэг нь мөн гурван тал дээр илэрч байгаа юм. Тодруулбал,
Системийн механизмын шинэчлэлийг дэмжин хэдхэн жилийн хугацаанд 1500 гаруй чухал том шинэчлэлийн арга бодлого хэрэгжүүлж, төлөвлөснөөсөө илүү амжилтад хүрэв.
“Гурвыг үгүйсгэн, нэгийг бууруулж, нэгийг нөхөх” арга бодлого асар их амжилтад хүрсэн. Одоогийн байдлаар 110 сая тонн болд төмрийн хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчнийг үгүйсгэж, 400 сая тонн нүүрсний хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчнийг үгүйсгэн, улмаар 1.1 сая гаруй хүнд ажил олгосон байна.
Эдийн засгийн шинэчлэлийг дэмжих тал дээр илт амжилт гаргаж, эдийн засаг эрүүл, тогтвортой хөгжихөд бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна. Нэг талаар хэсэг уламжлалт аж үйлдвэрлэл шинэ техник мэргэжил, бүтээлч арга замыг уялдуулснаар хүчирхэгжин хөгжив. Нөгөө талаар шинэ аж ахуй, шинэ аж үйлдвэр хөгжин мандсан.
- Бусад улс орнуудын хувьд Хятадын эдийн засгийн хөгжлийн загвараас суралцах ёстой ямар зүйл байх вэ гэсэн асуултад хариулахдаа:
- Шинэчлэл, нээлт хийж эхэлсэн цагаас хойш бид төлөвлөгөөтэй эдийн засгаас төлөвлөгөөтэй бараа бүтээгдэхүүний эдийн засаг болон хөгжиж, дахин төлөвлөгөөтэй зах зээлийн эдийн засагт шилжин, дахин социализмын зах зээлийн эдийн засагт орж, үйлдвэрлэлийн хүчнийг маш дээд хэмжээнд чөлөөлөн хөгжүүлсэн билээ. Үүний зэрэгцээ гадаадад нээлттэй ажиллан дэлхийн олон улстай хүртээмжтэй, ашигтай харилцаа байгуулсан бөгөөд Хятад улсын бодитой нөхцөл байдалд нийцсэн цуврал төрийн бодлогуудыг гарган эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулахад оролцох иргэдийн идэвхжлийг дайчилсан юм гэж Нин Жижэ хэлсэн байна.
Төрийн бус хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэн, гадаад хөрөнгө оруулалт дэлхийд дэд байранд жагсаж, гадаадын хөрөнгийг түшиглэх орчин үргэлжлэн сайжирч байна
Төрийн бус хөрөнгө оруулалт, гадаад хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгийг түшиглэх зэрэг хөрөнгө оруулалтын тухай асуудал хэвлэл мэдээллийн хурлын үеэр хүмүүсийн анхраалын төвд байсан юм.

Үндэсний Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн орлогч эрхлэгч Жан Юн
Энэ оны 01-ээс 09 дүгээр сард Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 45.85 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар нэмэгдсэн бол үүний дунд төрийн бус хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд 6 хувь байв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд удааширсан асуудлын тухай Жан Юн:
- Одоогийн байдлаар дээд техник мэргэжлээр үйлдвэрлэх аж ахуйн хөрөнгө оруулалт болон мэргэжлийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэн төрийн бус хөрөнгө оруулалт, үйлдвэрлэх аж ахуйн ерөнхий хөрөнгө оруулалт буурах шинжтэй байна. Хэдийгээр тийм боловч төрийн бус хөрөнгө оруулалт ерөнхийдөө тогтвортой нэмэгдлээ баталсаар байгаа гэсэн байна.
- Төрийн бус хөрөнгө оруулалтыг дэмжих нь бидний ажлын чухал агуулга болох нь тодорхой гэж Жан Юн хэлсэн юм. Тэрээр:
- Дараагийн алхамд “Хөрөнгө оруулж болохгүй, хөрөнгө оруулах хүсэлгүй, хэрхэн хөрөнгө оруулах “ асуудлыг шийдэх нь чухал. Засгаа цомхлон эрхээ суллах, сөрөг жагсаалтыг гаргах зэргээр дамжин бүртгүүлэх стандартыг багасган, зах зээлийг ил тод болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эрхийг нэмэгдүүлэхээр барахгүй мөн төрийн бодлогоор төрийн бус хөрөнгө оруулалтыг удирдаж, хөгжлийн орон зайг тэлэх хэрэгтэй гэсэн байна.
- 2016 оны эцсийн байдлаар Хятад улс гадаадад нийт 1.36 их наяд ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд улсын гадаадад 37.2 мянган аж ахуйн нэгж ажиллуулах болсон юм. 2016 онд гадаад уруу нийт 196.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ нь дэлхийд 2 дугаарт, нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд 6 дугаарт жагссан гэж Нин Жижэ танилцуулсан юм. Мөн:
- Хятад улс “Гадагшаа гарч”, гадаадтай хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх боломжтой аж ахуйн нэгжийг дэмжинэ. Бид гадаад хөрөнгө оруулалтын эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд хилийн гадна хөрөнгө оруулах тухай хууль тогтоох ажлыг эрчимтэй хийж байна. Энэ оны эхний гурван улиралд Хятад улсын санхүүгийн бус төрлийн гадаад хөрөнгө оруулалт 78 тэрбум ам.доллараас давж, уналтын хэмжээ бууран бүтэц нь төгөлдөржсөн байна. Үл хөдлөх хөрөнгө, спорт, соёлын салбарт гадаад хөрөнгө оруулалтын шинэ төсөл хараахан нэмэгдээгүй байна гэж тэрээр танилцуулсан юм.

Үндэсний Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн орлогч эрхлэгч Нин Жижэ
Сүүлийн жилүүдэд Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тал дээр дэлхийн хэмжээнд тэргүүлэх эгнээнд жагссаар байна. Энэ оны 1-ээс 9 дүгээр сард Хятад улс гадаадын 92.1 тэрбум ам.доллар хөрөнгөд түшиглэн, нэлээд өргөн цар хүрээгээ баталж чадсан байна. Энэ тухай Нин Жижэ:
- Хятад улс гадаадын хөрөнгөд түшиглэх орчноо сайжруулахыг дээд хэмжээгээр анхаарч байна. Хятад улсад бүртгүүлсэн аж ахуйн нэгж бүгдэд эрх тэгш хандах бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга бодлогуудыг дэмжиж байна. Хятад улс тун удахгүй илүү шударга, илүү тохиромжтой, үр дүн сайтай хөрөнгө оруулах, бизнес эрхлэх орчин бий болгох болно гэсэн байна.
Нийгмийн капитал бодитойгоос хийсвэр тал руугаа хэлбийх байдал гарсан тухай асуултын хариуд Жан Юн:
- Хятад улсын бодитой эдийн засгийн хөгжил ерөнхийдөө тогтвортой үргэлжилж байна. Саяын асуултын хувьд бодитой эдийн засагт анхаарал тавьж, хөрөнгө оруулалтын үр ашиг багатай, хангамжийн чанар тааруу зэрэг асуудлыг онцлон шийдэх хэрэгтэй гэсэн байна.
Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжин үйлдвэр, үйлдвэрлэлийн хүчнийг чөлөөлж, агаарын бохирдлыг засан сэргээж, илүү эрүүл, илүү тогтвортой хөгжлийг дэмжинэ
Хөгжлийг илүү эрүүл, тогтвортой болгоход эрхбиш “Зохицуулалт” дээр хүчээ тавих хэрэгтэй. Бүс нутгийн хөгжил зохицонгуй, аж үйлдвэрлэлийн бүтэц зохицонгуй, эдийн засгийн өсөлт болон байгаль орчны чанарын харьцаа ч зохицонгуй байх хэрэгтэй.
- Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн хамтын хөгжил гурван чухал салбарт амжилт гаргаад байна. Зам тээврийн тал дээр нийт 800 км зам зассан. Дутуу засагдаад байсан нэгэн хэсэг замуудыг нэвтрүүлсэн. Аж үйлдвэрлэлийг шинэчлэх болон шилжүүлэх тал дээр Бээжин хот нэгэн бүлэг шилдэг чанар бүхий аж ахуйн нэгжийн төслийг Тяньжинь, Хэбэй мужид шилжүүлэн эзэмшүүлсэн. Экологийн хамгаалалтын тал дээр Бээжин хотын эргэн тойрон дахь ногоожуулалтыг эрчимтэй нэмэгдүүлсэн гэж Хэ Лифэн танилцуулсан байна.
Хэ Лифэн хүмүүсийн анхаарлын төвд орсон Шюн-Ань шинэ дүүргийн тухай:
- Шинэ дүүргийн төлөвлөгөөний бүтээн байгуулалт ахиц сайтай байна. Холбогдох дизайн, төлөвлөгөө нэгэнт эцсийн шатанд ороод холбогдох төрийн бодлогын хөтөлбөр бэлтгэгдэж, зарим төслүүд ч эмх дараатай явагдаж байна. Жишээ нь, Бээжин хотоос Шюн Ань шинэ дүүрэг хүрэх хурдны төмөр замын барилгын бэлтгэл ажил хангагдаад байна гэсэн хариулт өглөө.
Өвлийн улирлын агаарын бохирдлыг засах нь эдийн засгийн хөгжилд нөлөөлөх эсэхийн тухай сэтгүүлчийн асуултад Жан Юн:
- Өвлийн улирлын агаарын бохирдлыг аргацаахын тулд бохирдол ихтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлөх хэдий ч энэ нь экологийн соёлын бүтээн байгуулалтыг түргэсгэхэд заавал шаардагдах арга бодлого билээ. Гэхдээ эдийн засгийн ерөнхий өсөлтөд дэндүү их нөлөөлөхгүй юм. Таван жилийн туршид Хятад улсын нэгжийн ДНБ-ний эрчим хүчний хэрэглээ 20.9 хувиар буурсан бөгөөд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээ мөн үргэлжлэн буурсаар байна. Цахилгаан станцыг хамарсан олон арван аж ахуйн нэгжүүдийн ялгаралтыг бууруулах түвшин улмаас улам сайжирч байна гэж хариуллаа.
Хятад улсын нийгмийн гол зөрчил нь ард иргэдийн өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа зол жаргалант амьдралын төлөөх хүсэл шаардлага болон тогтворгүй, хангалтгүй хөгжлийн хоорондох зөрчил болжээ гэж ХКН-ын XIX хурлын тайланд дурдсан байна. Энэ тухай Хэ Лифэн:
- Энэхүү зөрчил нь эдийн засгийн тал дээр илэрч байна. Тухайлбал, хөгжлийн чанар болон үр ашиг багатай, бүтээлч чадавхи нь буурай, бодитой эдийн засгийн түвшин нэмэгдэх шаардлагатай экологийн орчинг хамгаалах үүрэг хүнд зэрэг асуудал болно. Эдгээр асуудлыг шийдсэнээр илүү сайн чанартай, үр ашигтай, шударга, тогтвортой хөгжлийг биелүүлэх болно гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийллээ.
Зургийг: Синьхуа сайтаас
