Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн албанаас хэвлэлийн бага хурал хийж, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 44 дэх чуулган 07-р сарын 16-нд Фужянь мужийн Фүжөү хотод нээгдэнэ гэж мэдэгдэв. Энэ удаагийн чуулга уулзалтаар ЮНЕСКО дэлхийн өв соёлын асуудлыг анх удаа онлайнаар хянан шалгах болно.
Хятадын Боловсролын яманы дэд сайд, ЮНЕСКО-гийн Хятадын үндэсний комиссын захирал Тянь Шюэжюнь хэвлэлийн бага хурал дээр танилцуулснаар, чуулганы нээлтийн ёслол дээр ЮНЕСКО-гийн удирдах гурван том байгууллагын захирлууд нээлтийн ёслолд онлайнаар оролцож, үг хэлнэ. Нээлтийн ёслолын дараа чуулганыг онлайнаар зохион байгуулна.
Тянь Шюэжюнь хэлэхдээ "Энэ удаагийн чуулга уулзалт нь 2020, 2021 онуудад жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж буй Дэлхийн өвийн хоёр төслийг,Тодруулбал Дэлхийн өвийн жагсаалтад хянан шалгах 45 төсөл, Дэлхийн өвийг хамгаалах 258 тайланг багтаасан өргөтгөсөн чуулга уулзалт болно. Энэ удаагийн чуулга уулзалт нь ажлын ачааллыг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд "Дэлхийн өвийн жагсаалт" болон бусад жагсаалтууд чухал шинэчлэлттэй байх төлөвтэй байна".
Энэ удаагийн чуулганы үеэр Хятад, ЮНЕСКО-гийн хамтран зохион байгуулсан Дэлхийн өвийн залуучуудын чуулга уулзалт, Дэлхийн өвийн менежерүүдийн чуулга уулзалт, мөн БНХАУ-аас зохион байгуулж буй 8 дагалдах арга хэмжээ зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.
